Хэдхэн хоногын дараа шалгалт авах гэж байгаа учраас Жонвонд өгссөн амлалтаа биелүүлхийн тулд өнөөх томъёонуудтай дэвтэрийг өдөр шөнөгүй л хардаг болчихсон.Ингэж ямар нэгэн зүйлд анхаарлаа удаан төвлөрүүлж чадаж байгаа нь өнгөлөг байдалтай нь холбоотой байх.
Ёстой мэдрэмжтэй золиг шүү.
Жонвон "Наадах чинь чамд тийм их таалагдаад байгаа хэрэг үү? Бүр салахаа больчихжээ" гэсээр инээхэд нь би "Ийм хөөрхөн зүйл надад таалагдахгүй хаашаа холддог юм" гэхэд Жонвон хацарын хонхоргойгоо тодруулсаар инээмсэглэж байгаа нь харагдана.
Ер нь ийм хөөрхөн зүйл өгчихсөн байхад нь би шалгалтан дээрээ унавал үхсэн ч харамсахгүй байх.
Жонвон гарнаас минь зуурсаар "Өлсөөд байна аа. Доошоо бууж юм идье" гэсээр өнөөх л хацарын хонхоргойгоо тодруулсаар инээмсэглэнэ.
Би түүний хацарын хонхорхойд ховсдуулсан юм уу? Бүү мэд, юм идэхгүй дэглэм барина, гэж бодсон ч түүнд өөрийн мэдэлгүй "Ойлголоо доо" гээд хэлчих нь тэр.
Ёстой нээрээ, түүнд угаасаа татгалзах зориг ч алга шүү.
Жонвон "Нөгөө хэд чи бид хоёрыг бүр тоодгүй шүү. Нэг өдөр би үхчихвэл тэд нар хөгширч үхээд бурхан болсоныхоо дараа л мэдэж магадгүй болчихож"
Би "Муу ёртой юм бэ?" гэтэл хойноос шуугиан болсоор нөгөө хэд маань ирж байх аж.
Муу хүнийг дурсахаар гэдэг бил үү?
Жэйк "Та хоёр ч биднийгээ тоохоо больсон байна шүү" гэсээр нүдээ эргэлдүүлэн муухай харахад нь Жонвон зөрүүлж муухай хараад, сургуулиар дүүрэн уулга алдан "Алдарт Жэйк юу, юу гэнэ үү? Өөрсдөө л тоохгүй байсан байж. Эсвэл хосуудаас харшилтай гээд байсан, тэгээд ингээд байгаа хэрэг үү?" гэсээр Сонхүн рүү харцаа шилжүүлэх нь тэр.
Яг энэ үед миний гэдэс бараг л сургуулиар дүүрэн дуугарч орхив.
Ямар далий ороод ирчихэв ээ?
Ичиж үхмээр юм.Хисын өнөөх л нэг бугын нүдээ бүлтийлгэн "Жонвон аа, энд ингээд Жэйктэй хэрэлдээд зогсож байхын оронд явж найз охиндоо хоол авч өгсөн чинь дээр юм бишүү?" гэсээр цаагуураа намайг шоолох янзтай инээд алдачихаад надруу харснаа ээждээ загинуулсан хүүхэд шиг гараа оролдоод зогсчхов.
Ники "Явцгаа, явцгаа бид нарыг өрөвдөх шаардлаггүй"
Жонвон "Хэн өрөвдсөн юм?" гэтэл бүгд сургуулийг доргитол инээж байлаа. Ийм учраас л эд нарыг нэг ангид оруулж болдоггүй байхгүй юу.

YOU ARE READING
<|CUTE COUPLE|>/YJW/ - ДУУССАН -
Fanfiction-Чи үнэхээр тэнэг хүн юм Жонвон! -Чи үнэхээр гомдмоор хүн юм Сана!