Санаа зовнил

386 64 23
                                    


Шалгалтнаас хойш нөгөө хэд маань шалгалтаа муу өгсөн байх гээд л урвайгаад байсан чинь бид бүгдээрээ үнэхээр сайн өгчихсөн байсан. Сайн өгснөө ч мэдсэн хэд маань бөөн баяр болсон доо.

Гэвч Жонвон ойрд байнга нэг зүйлд санаа зовоод байгаа ч юм шиг сонин байгаа. Эсвэл надад дургүй болсон юм болов уу?

Үгүй дээ. Тэр тэгэхгүй. Зүгээр л ямар нэгэн асуудал санааг нь зовоогоод байгаа байх.

Цайны цаг болон ангиас гарвал Жонвоны царай цаанаасаа л гунигтай эсвэл нэг зүйлд санаа зовоод байгааг нь би анзаарсан юм. Шууд гүйж очиод жаахан хүүхэд шиг эрхлэн тэврэхэд тэр зөрүүлж тэврээд багахан инээмсэглэж байсан ч хэсэг хугацааны дараа тэр инээмсэглэл нь алга болов.

Би "Жонвон аа. Чамд санааг чинь зовоосон асуудал байгаа хэрэг үү?" гэсээр сулхан асуухад тэр худлаа инээмсэглэл тодруулан "Үгүй дээ. Зүгээр л юм бодсон юм. Өлсөж байгаа биздээ? Явж юм идэцгээе" хэмээх аж.

Түүний надад худлаа хэлээд байгаа шалтгаан тийм том хэрэг үү?

Түүнд санаа зовсондоо уртаас урт санаа алдачхаад гарнаас нь хөтлөн цайны газар луу явлаа.

•••

Ники цайны газраар дүүрэн "Би бүр өөрийгөө шалгалтаа тийм сайн өгсөнд одоо хүртэл итгэж өгөхгүй нь ээ!" гэчхээд шалгалтынхаа дүнг өмднийхөө халааснаас гаргаж ирээд л үнсээд, тэврээд авах нь тэр.

Хисын "Бүгдээрээ энийгээ тохиолдуулаад тэмдэглэх юм уу?" гэхэд нь би идэж байсан хоолондоо хахаж, цацан "Чи арай...дахиад сөжү ууж тэнэгтэх гээд байгаа юм биш биз?" гэсээр хачин харан асуухад тэр хоолоо идэнгээ "Тэмдэглэхгүй байсан ч яахав дээ" гэх нь тэр.

Сонхүн утсаа оролдонгоо "Надад бол шалгалтын дүн хэд ч байсан хамаагүй ээ" гэхэд нь Сонү "Угаасаа сайн дүн авчхаад юу юу гэнэ үү? Дүн чинь таньд хамаагүй байх нь аргагүй л дээ. Найз охинтой болчихсон юм чинь!" гэсээр уурлангүй хэлэхэд Ники дүнгийнхээ хуудсыг далд хийн "Тиймшд!" гэлээ.

Биднийг инээлдэж байх зуур Жонвон "Би хоол идмээргүй байгаа болохоор анги руугаа явлаа шүү. Орой уулзацгаая" гэсээр намайг юу ч хэлж амжаагүй байхад шууд явчхав.

Үнэхээр түүнд юу тохиолдчихсон болоод ингээд байгаа юм бол?

Жэй "Түүнд ямар нэг зүйл тохиолдоо юу?" гэсээр санаа зовонгуй асуухад нь би дахин санаа алдаад "Би ч бас мэдэхгүй байна аа" гэлээ.

<|CUTE COUPLE|>/YJW/ - ДУУССАН -Where stories live. Discover now