•••
Өвөл болох дөхөж байгаа болоод ч тэр үү гадаа нилээн хүйтэн болж хүмүүс ч эхнээсээ өвлийн хувцасандаа орж эхэлж байлаа. Өвөл болж байгаа нь нэг бодлын сайхан ч нэг бодлын муухай юм. Магадгүй Сонүгаас л болсон байх, муу бөөс!
Анхны цаснаар Жонвонтой хөтлөлцөж явж байгаад халтирч унаасай гэнэ шүү! Хэлсэн нь биелчихвэл ёстой хачин юм болно доо. Гэхдээ Жонвон хамт юм чинь өндрөөс унаж үхсэн ч яахав! Даанч ээж аав хоёрынхоо арай гэж бүтээсэн хүүхэд буюу өөрийгөө тэгэж үхүүлээд хэрэг байна уу? Ха ха.
Жонвон "Чи санаж байна уу?" гэхэд нь би, "Юуг?" гэсээр түүн рүү харахад тэр хэсэг дуугүй байж байсан аа инээд алдаад, "Би өвөл чамд сэтгэл ээ илчилчхээд, ичсэндээ болоод эргэж хараад гүйх гэж байгаад халтираад уначихсан. Тэгээд чи намайг босгох санаатай татсан ч өөрөө халтирчихсан" гэсээр инээд алдлаа.
Тэр үед Жонвон үнэхээр ичимхий байсан, байсан ч гэж дээ одоо ч гэсэн ичимхий бяцхан бүжин шүү дээ. Заримдаа тэнэг ч гэсэн минийх л юм чинь тэнэг, мангар байх нь ямар хамаатай юм. Ёстой нээрээ, чамайг төгсөх хүртлээ, өөрсдийн гэсэн мэргэжилтэй, тогтсон ажилтай болтлоо алдахгүй байж байгаад заавал авч сууна даа!
Нэг хачин юм гарч ирээд аваад явчихгүй л бол Жонвон надаас явахгүй л дээ! Тэгээд гэрлээд хэдэн хүүхэдтэй болох бол? Юу вэ? Гэнэт юун хүүхэд вэ? Ха ха, Жонвон чинь өөрөө хүүхэд биз дээ!
Хисын "Хөөе, Сана чи бүр чимээгүй, томоотой болчихжээ! Эвгүй ч юм шиг"
Би "Харин өөрсдийгөө л хэл! Би бол угаасаа л томоотой хүн шүү!" гэхэд манай хэд бүгд уулга алдлаа. Дунд нь Жонвон хүртэл явж ч байх шиг! Би хэзээ нэг чалчаад, үймүүлээд байдаг байсан юм?
Сонхүн "Өвөл боллоо шдээ хүмүүсээ! Хос мостой болоочээ! Би ч бас өөрөө хостой болчихгүй л юм байх даа?"
Би "Ээ та нар бүтэхгүй ээ! Анхны цасаар бөөндөө сугадалцаж явж байгаад л халтирч унацгаа! Тэр нь бараг шулуухан байх даа" гэхэд тэд нар бие биерүүгээ хараад "гоё санаа байна" ч гэх шиг! Гэхдээ манай хэдэд энэ нь л гоё тохирох байх. Муу хэдийгээ найз охидуудтай болгомооргүй байх юм. Харамлаад ч байх шиг ха ха.
Үгүй ээ, байз ер нь Жэхи яагаад бид хэдтэйгээ нийлхээ болчихов? Магадгүй Сонү сэтгэл ээ илчилсэнээс болоод эвгүй л байгаа байх. Уул нь бид хэдтэйгээ нийлвэл ч сайхан даа.
![](https://img.wattpad.com/cover/279315748-288-k391784.jpg)
YOU ARE READING
<|CUTE COUPLE|>/YJW/ - ДУУССАН -
Fanfic-Чи үнэхээр тэнэг хүн юм Жонвон! -Чи үнэхээр гомдмоор хүн юм Сана!