Автобусанд хамт явбал

579 51 7
                                    

Кай

Кай та хоёр гэртээ хэтэрхий их удсан болохоор сургуулиасаа хоцрох гээд байлаа.Алхаж очвол амжихгүй тул автобусанд сууж явахаар болон дотогш ороход ганц л хоосон суудал үлдсэн байхыг хараад чи Кайг суучих гэж толгой дохиход тэр чамруу харан инээгээд толгойг чинь илэн"Би дараа нь чамайг газарт гишгүүлэхгүйгээр авч явах болно.Чи суу" гэлээ.

Ёнжүн

Ёнжүн"За хоёулаа яг хэн түрүүлж автобусны буудал дээр цагт нь тааруулж очихыг үзэх үү?"

Чи"Тэгвэл тэгье л дээ.Би энэ замаар чи тэр замаар.Болж байна уу?"

Ёнжүн"Есс"

Та хоёр автобусны буудал хүртэл уралдан хэсэг хугацаанд гүйлээ.Гүйж гүйж эхний зогсоол дээр та хоёр зэрэг байранд орон, тэр үед нь автобус нь ч бас яг ирж таараад дотор ороход бас л ганцхан суудал эзгүй байв.Ёнжүн чам руу нүднийхээ булангаар харчихаад гараараа гурав тоолон шууд суудал руу гүйлээ.Харин тэр үед яг суух гэж байтал нь нэг хөгшин эмэгтэй ирээд суучихсан юм даа.

Бомгю

Тэр чиний мөрийг дэрлээд унтчихсан.Чамайг түүний хамрыг чимхэхэд тэр ер хөдөлсөн ч үгүй дуугарсан ч үгүй.Чи айн үхчихсэн юм биш биздээ гээд дахиад жоохон хүлээтэл аминдаа арчаатай гэсэн шиг босоод ирлээ.

Бомгю"Өө, дараагийн буудалд ирчихсэн үү?"

Би"Саяхан л суусан байж.."

Сүбин

Та хоёрыг автобусанд ороход бас л ганц суудал байж таараад нэгнийхээ өвөр дээр суухаар боллоо.Чамайг түүний өвөр дээр суухад тэр ичээд байгаа бололтой нүүр нь улайгаад ирэв.Автобус хэсэг донслоход Сүбин ичингүйрэн гараа чиний гэдэс рүү явуулан тэвэрч аван..

Тэхён

Автобусан дотор нүл дүүрэн хүмүүс.Тэр дотор нь Тэхён бид хоёр ч бас хамт чихжилдсээр явцгаана.Бид хоёр яг ч хамт зогсоогүй хойн маань танихгүй эрэгтэй хүн харин Тэхён баруун талд маань нэг хүний цаана зогсож байсан юм.Тэхён хааяа хааяа над руу харан нүдээ ирмээд л хөөрхөн инээгээд байна.Зам дээр асуудал гарсан бололтой гэнэт автобус хүчтэй зогсон хойн байсан хүн маань яг дээр маань цээжээрээ дараад уначихлаа.Хоёулаа сандал дээр давхралдаад уначихсан тул нүүр улайгаад босох гэтэл тэр хэтэрхий хүнд юм.Тэр хүнийг босох байх гэж бодтол босолгүй над руу л хараад байлаа.Тэхён гэнэт ирэн тэр залууг дээрээс минь татаж аваад"Яагаад эхнэр лүү минь удаан ширтээд байгаа юм?! Юу руу нь тэгтлээ хараав? Арай хувцас нэвтэлж хардаг юм биш биздээ?"


"Заза ер нь найз залуутайгаа жогри гэвэл хүн ихтэй автобусанд орчихож байгаарай.."
*

Gif гацаад уншаагүй байгаа шүү👽

TXT REACTION ᵐᵍˡWhere stories live. Discover now