Хюнинг бид хоёр өнөө шөнийг кино үзэж өнгөрөхөөр шийдсэн учир буйдан дээрээ тухтай нь аргагүй идэж уух юмаа бэлдчихээд сууж байна.
Кай : өө, попкорноо авахаа мартчихаж..чи дуртай киногоо сонгоод байж байгаарай
Түүнийг явах хойгуур би угийн аймшгийн кинонд дуртай болохоороо хамгийн аймар гэсэн киногоо сонгож тавиад киногоо эхлүүлэхдээ бэлдэн, Кай удалгүй том попкорн барьсаар ирээд хажууд суун, хамтдаа киногоо эхлүүлцгээв.
_________________
Кай : ЭЭЖЭЭ!!!!!!
Киноны эгзэгтэй хэсэг гарч байхад кай-г хашгирсанд золтой л тэнгэрт хальчихсангүй!
: миний буяны ажилд явахыг хүсээ юу!? Хюнинг!
Тэр айсандаа хөнжилдөө ороод нүүрээ хаачихсан, хажууд найз охин нь зүгээр сууж байхад өөрөө попкорн нь дууссаныг анзаараад намайг зайрмаг аваад ирээч гэлээ.
Муу аймхай амьтан чинь найз охиноо харанхуй өрөө лүү ганцааранг нь явуулах гэж л байдаг..
Түүний захисан зайрмагийг аваад очтол тэр зурагтаа унтраачихсан сууж байв.
: Кай, чи зүгээр үү?
Тэр над руу харчихаад хөнжилдөө улам л шигдэн, гарт минь байсан зайрмагийг аваад : хоёулаа хувааж идье хэмээн эхэнд нь өөрөө зайрмагаа хазаад над руу сунгахад нь
яг хазах гэж байтал цонх салхинд савагдаж, Кай цочсондоо нүүрээр минь дүүрэн зайрмаг нялаад хаячихлаа..Ч/н , чи тэсдэг л юм шүү..!
Хюнинг : бурхан минь, үнэхээр уучлаарай.Миний буруу, би арчаад өгье !
гэж тэр хэлээд цаасаар нүүрийг минь арчиж байгаад, уруул дээр ирмэгц гэнэт инээн, эрхий хуруугаараа зөөлөн илбээд долоож орхиход нь бага зэрэг гайхаж, ичингүйрэх зэрэгцэн байж ядаж байлаа. Кай нүүрэнд минь тулж ирээд уруул дээрх үлдсэн шоколадыг ум хумгүй өөрийнхөө уруулаар цэвэрлэж орхив..
: БУЛДРУУ ЧИНЬ, ЯАЖ ЗАВААРТААД БАЙНА АА!!!
тэсэлгүй урдаас нь ам алдчихсанд Кай инээд алдаад "Тэгвэл цэвэрхэн хийхэд л болох юм байна?" хэмээгээд цамцаа тайлан цээж нүцгэн, биеэрээ надад улам наалдаж, нэг гараараа хоёр гарыг минь дээш өргөн хүзүүг минь сорох шиг болов.
Энэ чинь одоо..хаанаас ийм юм сураад ирдэг хүүхэд вэ!?
Кай : Чамайг харах болгонд..
ч/н : Арай ийм зүйл хийхийг хүсээд байдаг байсан юм биш биз дээ!?
Кай : үгүй дээ, айдас минь үргэчихдэг юм.
Түүнийг ийн хэлэх үед би түүнийг үнсэж орхисон..
би яг л галзуурч байх шиг байна.
__________________
Кай амьсгаадан : бурхан минь, бараг цонх цантчихав уу даа?
: ор засаж өгөөрэй, залуу минь! гэсээр бид хоёр инээлдлээ.
Кай хэсэг чимээгүй байж байснаа гүнзгий амьсгаа аваад : ч/н , би чамд хайртай гэдгээ байнга ингэж илэрхийлж болох уу?
: хөөх..өнөө шөнө үнэхээр аймшгийн зүйл үзчих шиг боллоо,,
YOU ARE READING
TXT REACTION ᵐᵍˡ
Фанфик☞︎︎︎TXT болон ЧИ☜︎︎︎ [Засагдаж байгаа] #just4fun🥇 2023.01.01