The First Night ; Yeonjun

680 50 14
                                    

Аадар бороотой шөнө шинэхэн хосууд шүхэр үгүй ч цамцны доор хамтдаа биенээ харан инээмсэглэх тэр мэдрэмж үнэхээр романтик санагдана.

Ёнжүн "За, баяртай.Гэр лүүгээ болгоомжтой ороорой" гээд түүнийг үнсээд, явах гэтэл Ч/Н гарнаас нь татаж зогсоогоод шалба норсон хувцсыг нь харан "Хүлээ,, гадаа хүйтэн, бас аадар бороотой байхад чи ийм байдалтай явбал хатгаа авчихан шүү дээ..Манайд хоноод явсан нь дээр байх"  гэлээ.

 Ёнжүн "Надад санаа тавиад байгаа юм уу даа? Хөөрхөн юм бэ.Тэгье ээ, би чамайг арай ингээд шууд явуулчих юм биш байгаа даа гэж айж байлаа" хэмээн түүнийг хэлэхэд ч/н инээн тэд хамтдаа гэр лүү нь орцгоов.

"Түр хүлээж байгаарай, би чамд ахынхаа цамцнаас аваад ирье"

Ёнжүн "Байз, чи ахтай байсан юм уу?" гэж түүнийг айсан янзтай асуухад нь ч/н толгойгоо дохин өрөөнөөсөө цамц авахаар явсан хойгуур Ёнжүн цамцаа тайлчихсан сууж байх ба ч/н буцаж ирээд, ахынхаа цамцыг гарт нь атгуулах хооронд хэсэгтээ л түүний бурхан бүтээсэн гэмээр төгс биеийг харан, ухаанаа алдчихсан зогсож байв.

Ёнжүн "хм" хэмээн хоолойгоо засахад ч/н сая л ухаан орж "На-наадах цамцаа хурдан өмс" гэж хэлчихээд халуун кофе хийхээр гал тогоо руу гаа ороод кофе чанаж байх зуур Ёнжүн орж ирээд текний урд суун "Чи үнэхээр хөөрхөн харагдаад байх юм.Хөөрхөн хүнийг үнсээд ч сэтгэл нь хандаггүй гэдэг.Хазаад ч болов өөрийгөө дээрдүүлэх юмсан" гэж түүнийг инээмсэглэн хэлэхэд ч/н бага зэрэг ичсэндээ ч тэр үү өөр сэдэв рүү оруулахаар шийдсэн юм.

"Гэхдээ чамд нэг зүйл сонин биш байна уу? Хоёулаа цэцэрлэгт хүрээлэнгээс гараад явж байхад тэнгэр цэлмэг, ямар ч бороо орох шинжгүй байсан мөртлөө манай гэрийн үүд рүү дөхөөд эхлэхээр асгараад л эхэлсэн"

Ёнжүн "Цаг агаар гэдэг чинь өөр шүү дээ..Гэнэтийн зүйл хаана ч болно.."


____________________

"Хюнинг! Наадах аа сайн бариад өгөөч дээ! Тэр хоёр дээр асгарахгүй байгааг хараач"

'За ойлголоо доо ойлголоо'

Бомгю "Ер нь энэ хоёрыг орохоос өмнө, би ч/н-ы гэр лүү ороод орон доор нь нуугдах байсан юм!"

TXT REACTION ᵐᵍˡWhere stories live. Discover now