Сүбин болон бид хоёр 3 жилийнхээ ойг байгальтай ойр тэмдэглэхээр болсон.
Мэдээж зөвхөн хоёулаа биш, нөгөө хэд нь байнга дагсаар л байна..
Бомгю: энийг хар даа, энэ юу вэ?тэрийг хар даа, тэр юу вэ?
Ёнжүн: мод гэдэг юм малхан минь.
Бомгю : намайг өхөөрдөж байгаа биз дээ? ;)
Бид ойн захаар өгсөж уруудсаар эцэст нь нэг юм зуслангийнхаа байшинг олж, үүдэн дээр нь ирж зогсоод ачаагаа бүгдийг нь буулгаж тавитал
Сүбин: хайраа, битгий хүнд зүйл өргөөд бай! эмэгтэй хүн тийм зүйл өргөж болдоггүй юм гэсээр өнөөх нэг хацрын хонхорхойгоо гарган над руу мишээн инээмсэглэв.
Бидний үйлдэл болгоныг харан зогсох Тэхён: би энэ хоёрыг алчих уу? Ер нь яах гэж дагаж ирдэг байна..
Кай: ой модон дунд таны ижил сүрэг байгаа биз дээ? Нисдэг хэрэм хүртэл байгаа байх
Тэхён : -_-
Өдөржин хоол ундаа бэлдэж майхан барих зуур Сүбины инээмсэглэл толгойноос минь үл мартагдана.Түүний гэнэн инээмсэглэлд хэн ч байсан ховсдуулах нь мэдээж.Үнэхээр бурхны бүтээл.
Сүбин удалгүй холоос над руу чиглээд ирж байх нь харагдлаа.Яг л хүүхэд шиг, алхаж байгаа нь хүртэл эгдүү хүрмээр..
: хоёулаа хамт яваад модны мөчир түүгээд ирье.Хийж байгаа зүйлээ нөгөө хэдэд үлдээчих гээд тэр гараас минь хөтлөөд ойн захаар алхахаар явлаа.
Гэнэт л тэнгэр бүүдийгээд ирсэнд миний санаа бага зэрэг зовон, модны мөчир хайхаар ирсэн газраасаа дэндүү холдсоноо мэдлээ.
: Сүбин аа, мөчир олдохгүй бол орой болохоос өмнө буцъя.Бороо орж магадгүй юм байна.
Сүбин: зүгээр дээ, хоёулаа ийм удаан явчихаад юу ч үгүй очвол Ёнжүн ах чимээгүй суухгүй л байх.Өнөөдөр орой цаг агаар муу байна гэсэн.
YOU ARE READING
TXT REACTION ᵐᵍˡ
Fanfiction☞︎︎︎TXT болон ЧИ☜︎︎︎ [Засагдаж байгаа] #just4fun🥇 2023.01.01