Ширээний найз

460 50 12
                                    

Кай

Тэр бол чиний хамгийн сайн хамтрагч гэх үү дээ! Байнга чамд сүү авч өгдөг бас шалгалтад хамт суувал батаараа 100 аван! Гэвч..

"Бро, дата-аа бэлдсэн юм уу?"

"Бэлдсээн, хоёулаа шалгалтад бол ханга²"

"Надад шугамаа түр өгч бай даа"

"Май"  Түүний шугамыг аваад юм хэмжих гэж байтал нэг л зузаан бас нөгөө тал нь ижилхэн харагдаад байхаар сайн хараад үзвэл хоёр давхарлачихсан байх ба түүнийг салгах гэтэл нэг талаас нь нээгдчихэв.

"Хөөе, хоёулаа ингээд сайхан амьдрахгүй л байх даа.Гэхдээ гоё шипи байна.."

Ёнжүн

"Багшаа! Энэ Ёнжүн миний гу-"

"Яасан гэнэ ээ?"

"Аан, багшаа тэр юу ч гээгүй ээ"

Ёнжүн чиний амыг дараад ийн хэллээ.

"Ёнжүнаа, дахиад миний гуяанд хүрээд үзээрэй! Алчихан шүү!"

"Хөөе, би сая балаа авах гэж байгаад босж чадахгүй болохоор санаандгүй гуяанд чинь хүрчихлээ.Болов уу!?"

"Чи бид хоёрыг үерхдэг гэдгийг ангийнхан мэдчихвэл хэн хэн нь сургууль даяар од болон шдээ.Илүү дутуу үйлдэл гаргаж болохгүй шүү"

"Өө, бал дахиад уначихлаа.."

Бомгю


"Хөөе, чи шугам даваад байна!"

"Солиор, чи өөрөө давчихлаа.Наадах бал чинь яагаад манайх руу ороод ирэв?!"

Та хоёрыг хэрэлдэж байхыг ангийнхан чинь өдөр болгон л хардаг.Сүүлд орж ирсэн багш хэрүүлийг чинь зогсохгүй болохоор хөрөө аваад ирсэн.

Бомгю "Багш аа, та наадахаараа яах нь вэ?"

"Ха-харин тийм.."

"Хэрвээ, та хоёр дахиад нэг л удаа хэрэлдэх юм бол би энэ хөрөөгөөр ширээг чинь хоёр хуваалаа шүү?"

Бомгю та хоёр үг дуугүй толгой дохиод нэгэн рүү гээ цэхэлзэн голдоо хуваасан заагаа баллуураар арилгаж эхлэв.

Сүбин

"Ахх, өлсөж үхлээ"

"Надад идэх юм байгаа шдээ?" Чи Сүбин рүү аврал эрсэн царайгаар гараа дэлгэн өөдөөс нь харахад тэр инээгээд гаран дээр чинь талх тавилаа.

"Чи үнэхээр байнга талх иддэг гэж үү?"

"Тэгээд чамайг идэж болох хэрэг үү?"

"Болдогсон бол өөрийгөө идчихмээр л байна.Ингэхэд чи ямархуу амттай бол?"

Сүбин чам руу нэг л эвгүй харснаа "Чамайг өлсөж байхад яриад хэрэггүй гэж үнэн л юм байна" гэлээ.

Тэхён

Өнөөдөр Тэхён та хоёрын жижүүр хийх өдөр.Яагаад гэвэл өдөр бүр хамт суудаг хүнтэйгээ хамт ангиа цэвэрлэх ёстой гэдэг учраас одоо та хоёрын ээлж нь болж байгаа нь энэ билээ.

"Чи юу ч хийхгүй юм бол наадах хогоо асгаад ирээч!"  Чамайг түүн рүү уурлангүй хэлэхэд тэр босож ирээд самбарын алчуур барин "Нээрээ хоёулахнаа л үлдчихсэн юм байна шд" гэхэд чи түүн рүү сонин хараад "Тэгээд юу гэж?" гэлээ.

Тэхён чам руу удаанаар ойртож ирээд нүүрэнд чинь тулах шахуу харж зогсоод"Чи миний харандааг хугалчихсан! Одоо мөнгийг нь төл эсвэл хоёулаа нэг үзчихье" гэхэд чи сая л ухаан орж нэг мэдсэн нүдээ аниад зогсчихсон оо санаад тэрэндээ ичгэвтэр байдалд орсноо ойлгон шалны модоороо толгой руу нь цохичихоод ангиас зугтаад гүйсэн юм.

TXT REACTION ᵐᵍˡWhere stories live. Discover now