Кай
Тэр нойл дотроос чиний жирэмсний тестийг олж хараад "Энэ юу вэ?" гэж чамаас асуухад
"Наадах чинь нөгөө.."
"Бурхан минь! Бид хоёр хүүхэдтэй болох нь.Охин байх болов уу? Хүү байх болов уу? Ямар нэр өгөх үү? Чамтай адилхан байвал яах уу? Ер нь намайг дуурайсан сайхан залуу гарах байх. Байздаа хэнтэй гэрлүүлэх вэ!? Ёнжүны хүүхэдтэй лав болохгүй ээ.Сайнаараа Сүбины хүүхэдтэй гэрлүүлсэн нь дээр байх"
"Гүэ чи чинь ийм эрт.."
Бомгю
Та хоёр хамтдаа оройн хоолоо идэн сууж байв.Гэнэт дотор чинь муухайрсан тул нойл ороод нүүрээ шавшчихаад зогсож байтал Бомгю хажууд чинь хана налчихсан зогсож байлаа.
"Хоолоо хөрөхөөс нь өмнө идээч"
"Чиний бие зүгээр үү?"
"Зүгээр л юм шиг байна.Хоол харахаар л бөөлжмөөр санагдаад байна"
"Арай чи..!"
Тэр чамайг хөтөлж аваад шууд гадуур хувцсыг чинь өмсгөөд гэрээс гарч машинд суулгалаа."Чамайг эмнэлэгт үзүүлье!" "Яах гэж вэ? Хэрэггүй ээ хэрэггүй"
"Чи анхныхаа шөнөө ийм хурдан мартлаа гэж үү!? Чи эмэгтэй юм уу би эмэгтэй юм уу? Ийм зүйлээ ч мэдэхгүй! Дуугүй дагаад яв"
Ёнжүн
"Ёнжүн аа.."
"Заа?"
"Энийг хар даа"
Тэр жирэмсний тестийг чинь хараад "Энэ юу вэ?"
"Чи дургүй байгаа юм уу?"
"Юу дургүй гэж? Энэ хачин жижигхэн юм чинь юу юм бэ.Тоглоом юм уу.Хөөх, энэ юмаар яаж тоглодог юм!"
"...."
Сүбин
"Сүбинаа, чи жижигхэн туулайтай болъё гэж боддог уу?"
"Бодолгүй яахав.Миний хүсэл шдээ.Гэхдээ өөрийгөө тэжээх жоохон сонин л юм" *инээх*
"Тэгвэл чиний хүсэл чинь биелчихсэн"
"Хөөх, нээрээ юу? Хаана байгаа юм"
Чи түүний гарыг аван гэдсэн дээрээ тавиад "Энд!"
-Удаан уулзсангүй шүү хүмүүсээ!!!
YOU ARE READING
TXT REACTION ᵐᵍˡ
Fanfiction☞︎︎︎TXT болон ЧИ☜︎︎︎ [Засагдаж байгаа] #just4fun🥇 2023.01.01