КайТэр нэгээхэн том зураг авалтад орж байх бөгөөд камерын ард чамайг явж байхыг хараад анхаарлаа түр сарниулан, чиний зүг харав.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Зураглаач, "Кай! Камер луугаа сайн хараад өгөөрэй."
Кай сандарсаар, "А-аан, за."
Ёнжүн
Чи бол номын санд шинээр орсон ажилчин байлаа. Нэг өдөр чамайг номоо хурааж байхад өглөөнөөс хойш нэг залуу зогсолтгүй ширтээд байсан тул зориг гарган очиж яагаад өөр лүү нь ширтээд байгааг асуусанд өнөөх залуу бантсандаа, "Юу? Ширтэх гэнэ ээ? Би түрүүнээс хойш ард чинь байсан номыг л сонирхож байсан юм."
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Бомгю
Менежер, "Бомгю, шинэ нүүр будагч чинь ирж байна шүү. Аятайхан байгаарай."
Бомгю, "Сайн уу? Намайг.. за, тийм дээ. Хүн болгон л намайг таних ёстой."
Бомгю, "Бодитоор минь харсан сэтгэгдэл ямархуу байна даа? Хэтэрхий царайлаг байгаа биз? Би мэднэ ээ, баярлалаа."
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Сүбин
Чамайг гадуур зугаалж явтал Сүбин хажуугаар чинь зөрж тааран, тэр хэсэг чам руу нүдээ салгалгүй ширтсэнээ зориг гарган чам дээр ирлээ.
Сүбин, "Нөгөө.. сайн уу?"
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. "Аан.. тийм ээ, сайн. Өөрөө... хэн билээ?"
Сүбин, "Сайн гэнэ ээ? Ойлголоо, өнөөдрөөс би ч гэсэн чамд сайн болно оо."
Тэхён
Та хоёрыг анх учруулсан газар зүгээр ч нэг гудамж талбай биш Сөүл дэх хамгийн өндөр барилга байлаа. Тэр чамайг дээвэр дээр ганцаараа уйлчихсан сууж байхыг хараад ирж, тайтгаруулж өгсөн нэгэн.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. "Яа! Чи ер нь хайртай хүндээ хаягдах ямар байдгийг мэдэх юм уу?"
Тэхён, "Үгүй ээ, хүнтэй ч үерхэж үзээгүй юм байна."
"Би ч гэсэн үерхэж үзээгүй л дээ.. зүгээр л хайртай залуу маань өөр эмэгтэйтэй үерхчихсэн юм."
Тэхён, "Тэгвэл найз охингүй намайг сонирхож болохгүй гэж үү? Надад хайртай нэгэн байхгүй ч.. чамд сайн болж болох юм шиг байна."

YOU ARE READING
TXT REACTION ᵐᵍˡ
Fanfic☞︎︎︎TXT болон ЧИ☜︎︎︎ [Засагдаж байгаа] #just4fun🥇 2023.01.01