01

326 48 22
                                    

   Эмнэлгийн коридороор шинэхэн цагаан халат өмссөн залуу бүсгүй гартаа бор хүрэн арьсан хавтастай тэмдэглэлийн дэвтэр үзэг барин сувилагчийг даган алхана.

"Тэр бусдаасаа тэс өөр. Гэсэн ч санаа зовох хэрэггүй дээ. Таныг түүнтэй учраа олно гэж найдаж байна. За ирчихлээ."

  Сувилагч хүнд өвчтөний тасагт байрлах булангийн өрөөний том хар хаалгыг нээхэд түүний цаана цагаан өвчтөний хувцсаа цэгцтэй гэгч нь өмссөн цайвар царай нь гэрэлтэх залуу хархүү суух аж.

"Таныг түүнтэй өөрөө танилцвал зүгээр байх гэж бодож байна."

Сувилагч үгээ дуусгахад бүсгүй зөөлөн толгой дохиж дараагаар нь тэр өрөөг орхин гарлаа.

  Бүсгүй өрөөг бүхэлд нь нэг гүйлгэн харахдаа цагаан шохойн ханан дээр тосон өнгийн харандаагаар зурж эрээчсэн дүрснүүд, бүдэгхэн цэнхэр өнгийн ор хөнжлийн даавуутай ор, түүний хажуугийн жижиг шүүгээ, дээр нь байх хатсан цэцэгтээ ваар гэх цөөхөн зүйлсийг нүдэндээ тогтоогоод эцэст нь өрөөний голд тортой цонх руу ширтэн суух залуу дээр нүд унагалаа.

Тэр түүн рүү хэд алхаад орных нь нэг булан дээр суухад залуу одоо л нэг түүн рүү харав.

"Сайн уу?"

  Залуу ямар ч хувиралгүй түүн рүү хэсэг харж байгаад үргэлжлүүлэн цонх руу ширтэх нь тэр.

Тэр гартаа жижиг чихмэл цагаан муур барьсан байх бөгөөд түүнийхээ үсийг зөөлөн илэн таатай нь аргагүй шиврэн орох бороог шинжин сууна.

"Чи надтай танилцахгүй гэж үү--"

"Чи хэн юм?"

"Миний нэр Кан Сэбёл. Чамайг хариуцаж авсан шинэ сэтгэл зүйч. Харин чамайг?"

  Залуу чихмэл муур луугаа харж үсийг нь илэнгээ тайван өнгөөр

"Ян..Жонвон"

Хэмээн овог нэрээ салгаж хэлэв.
 
"Сайхан нэр байна. Хоёулаа илүү сайн танилцах хэрэгтэй байх гэж бодлоо? Чиний нас хэд вэ?"

"Харин чинийх? Эмэгтэй хүний насыг асуудаггүй гэцгээдэг ч...би түрүүлж асуух нь илүү зүйтэй гэж боддог"

  Үг ярианы хувьд асуудалгүй, цэвэр боловсон яриатай залуу хүү чихмэлээ оролдсоор байх бол бүсгүй багахан инээмсэглэн

"Би 24 настай."

"Тэгвэл би 22"

  Харахад яг л ахлах сургуулийн сурагч шиг харагдах ч аль хэдийн хорин насны босгыг гишгэсэн байх нь бүсгүйн гайхшралыг төрүүлнэ.

- ILLNESS -Where stories live. Discover now