Хүлээн зөвшөөрсөн ч хэт оройтсон |12|

192 34 9
                                    

Түүнтэй тоглох гэсэн ч би их ядарч байлаа. Шөнө орондоо унтаагүй болохоор муу зангийнхаа горыг хүртэн нуруу чилээд унтаж чадаагүй юм.
Орноосоо өөр газар тухтай унтаж чаддаг ч болоосой.

"Ядарч байна уу?"

"Зөндөө их."

"Энд хэвтчих"

"Болох юм уу?"

"Зүгээр хэвт ээ."

Жонвон намайг орон дээр хэвтүүлээд өөрөө хажууд минь хэвтлээ.
Ингэж нэг нуруу тэнийх гэж.

"Чи их цонхийсон харагдаж байна. Урд шөнө хаана байсан болоод ийм цонхигор байгаа юм бэ?"

"Би урд шөнө гадаа л байсан шүү дээ. Чиний цонхон доор машинтайгаа."

"Машиндаа хоносон юм уу?"

"Мхн."

Тэр дээш өндийн толгойгоо тулж хажуугаараа хэвтэн над руу хараад

"Машинд хонох гоё уу?"

"Үгүй. Үнэхээр муухай."

"Тэгж их ядардаг юм уу? Би машинд хонох байтугай эмнэлгийн машинаас өөр машинд сууж үзээгүй."

"Нэг л өдөр чи сууж үзнэ ээ. Би чамд үзүүлнэ. Чи эндээс гараад энгийн хүн шиг амьдарч өөрийн гэсэн байр машинтай эхнэр хүүхэдтэй ч болно."

"Тэрийг би мэдэж байна аа. Гэхдээ би машинд лав хонохгүй. Чамайг харахад их ядардаг бололтой."

"Мхн. Аймар ядарна."

"Эхнэр....."

"Яасан? Эхнэртэй болно гэж хэлсэн чинь сонин байна уу?"

"Үгүй ээ. Зүгээр л ирээдүйд хэн миний эхнэр болох болоо л гэж бодсон юм."

"Тэрийг чи л шийднэ шүү дээ."

"Би нэг л хүнийг байгаасай гэж хүсдэг."

Тэр миний нүд рүү харж байсан. Би түүнийг амнаасаа "Чамайг" гэж хэлээсээ хэмээн хүсэж байлаа.

"Яг ээж шигээ хүнийг миний эхнэр болоосой гэж хүсдэг. Ээж шиг эхнэртэй бол би хичнээн их хайрлана гээч?"

Би юу хүлээсэн бэ сая? Кан Сэбёл чи галзуурчихсан юм биш үү?

"Ээж шигээ эхнэртэй байсан бол би хэзээ ч эцэг шигээ авирлахгүй байсан юм."

"Ээж чинь ямар сайн хүн байсныг би чиний ярианаас ойлгож байна."

"Миний ээж сахиусан тэнгэр байсан болохоор тэнгэр лүүгээ буцсан."

- ILLNESS -Donde viven las historias. Descúbrelo ahora