Амттан |04|

216 44 20
                                    

Жонвон хэд хоногийн турш сахилгын өрөөнд хориотой байсны эцэст нэг өнөөдөр л өрөөндөө гарч ирлээ.

Тэр гарч ирээд надаас маш аяархан гарахыг асууж өөрөө орондоо орчихов.

Ийнхүү тэр өдрийн ажил минь талаар болж би дараагийн өдрийг хүлээсэн юм.

Маргааш нь ирэхэд тэр инээмсэглэн хөнжлийнхөө даавууг харан сууж байх нь тэр.

"Сайн уу? Юу хийж байгаа юм?"

"Ор хөнжлийн даавуугаа эргүүлээд авсан! Эндээс зөөлхөн саван үнэртээд байгаа болохоор гоё байна."

Нээрээ тийм! Тэр өдөр даавуугаа цус болгоод угаах гээд авчихсан нэлээн хэд хоносон юм байна. Баярлах нь аргагүй бололтой түүний дуртай цагаан хэрэглэл шүү дээ.

"Тийм байна. Үнэхээр таатай үнэртэж байна."

"Чи савангийн үнэрт дуртай юу?"

"Мхн."

"Би маш их дуртай...ээж минь бага байхад үргэлж дуртай цамцыг минь анхилуун савангаар угаагаад, цэвэрхэн индүүдээд өмсүүлдэг байж билээ."

Түүний ярьсан хамгийн гэгээлэг бага нас. Анхны удаа....мөн сүүлийн удаа...

"Тийм гэж үү? Минийхыг ч гэсэн ээж маань угаагаад индүүдэж өгдөг байсан. Би багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор нэг их тэсгээхгүй халтар болгочихдог байсан юм даа."

Тэр над руу маш зөөлнөөр мишээгээд хөнжлийнхөө даавууг үнэрлэх үед би түүнээс асуумаар санагдлаа.

"Жонвон аа?"

"За?"

"Чиний ээж?....байдаг уу?"

"Байхгүй ээ.."

"Намайг уучлаарай."

Урьдынх шиг хүлээж авах вий гэж айж байсан ч ердийн хариулт өгөхөд нь миний санаа амрав.

"Харин чинийх?"

"Минийх ч гэсэн байхгүй ээ."

"Тийм байж. Хэн хэнд нь л байхгүй юм байна."

Тэр ахиад л хөнжлийн даавуугаа ноолж эхлэх бөгөөд би түүнээс харцаа салгалгүй нэгд нэгэнгүй ширтэнэ.

Яагаад энэ цайлган залууг энд хорьсон юм бол? Ааш зан нь харагдаж байгаагаасаа ч дөлгөөхөн. Эвийг нь олоод ярилцвал илэн далангүй, боловсон соёлтой.

Тэр үнэндээ энгийн биднээс ч боловсон. Өрөөндөө яаж цэвэрхэн байдгийг нь, хүнтэй яаж ярьдаг болохыг нь ажвал тэр ер танхай балмад нэгэн биш.

- ILLNESS -Where stories live. Discover now