Өвлийн хүйтэн жавар хацар хайрч тэнгэрээс цас малгайлан орж байхад зөвхөн тэрхүү бүүдгэр цагаан өрөөнд л улирал солигдсон шинж үл үзэгдэнэ. Цайвар саарал өнгийн шалан дээр хөл нүцгэн гадаах үзэмжийг цонхоор тольдон зогсох залуугийн нүдэнд том томоор хаялах цас гэрэл цацруулж байлаа.Эгэл бус ертөнцийн зааг энэ өрөөнд байна уу гэлтэй? Дулаахан хэрнэ голд хүйт даам, шал нь сэрүүхэн хэрнэ хөл тавиад л сэтгэл дулаацам, хаалгыг нь нээхэд өөдөөс хорвоо дээр баймгүй төгс гоо үзэсгэлэнг үзүүлэвч зуурхан нүд салгахад алга болчих вий гэмээр, харанхуй хэрнэ гэрэлтэй, гэрэлтэй хэрнэ бараан сүүдэртэй...чухам энэ өрөөнд ямар гээч амьдрал өрнөөд байгааг хэлэхэд тун бэрх юм.
"Жонвон аа? Би чамаас сүүлийн удаа асууя? Надад бага насныхаа тухай ярьж өгч болохгүй гэж үү?"
"Цаг нь болоогүй..."
"Яагаад тэр вэ?"
"Чи наадхаа надаас өдөр болгон асууж байна. Би чамд харин нэгэн хэвийн хариулт өгсөөр байхад чи залхалгүй асуусаар л."
"Тэгвэл яг хэзээ цаг нь болох юм бэ?"
"Ойлго. Миний дотор хүн чамд энэ бүхнийг хэлж болно гэсэн үед ээ л хэлэх болно."
"За яахав."
Харсанчлан бүх зүйл бахь байдгаараа. Миний амьдралд хэн ч нэмэгдээгүй, хэн ч хасагдаагүй, хэн ч юу ч надад хэлээгүй. Ялангуяа Ян Жонвон!
Түүний зүрхэнд орсон сэтгэл зүйн гэмтэл байгааг би мэдрээд байна. Гэхдээ үнэндээ цааш нь гүн ухах гэхээр тэр урд минь томоос том орохыг хориглоно гэдэг тэмдэг авч ирж тавиад байхад би яаж олж тогтоох билээ дээ?
Ажил дуусч гэртээ харьж явна. Яг л явдаг замаараа, явдаг хурдаараа илүү ч үгүй дутуу ч үгүй.
Надад тэгж санагдаад байна уу эсвэл амьдрал үнэхээр ийм уйтгартай болчихсон уу? Нэг бол би сэтгэц мэдрэлийн эмнэлэгт байсаар байгаад өөрөө адилхан болоод байгаа юм уу?
Гэрт орж ирэхэд харин хачирхалтай нь Тэхён ганцаараа дарс шимэн бодлогошрох бус хэн нэгэн эмэгтэйтэй тулган сууж байв.
Тэд их л уусан шингэсэн янзтай суух бол би тэдэнд саад бололгүй бушуухан гадуур хувцсаа тайлаад өрөөрүүгээ орсон юм.
"Хөөх? Би энэ залууг ижил хүйстэн гэж итгэж байсан шд?"
Би өөртэйгөө тоглоом хийн ганцаараа нэг инээчихээд тавиур дээрээс ном аван дэлгээд ширээнд суулаа.
DU LIEST GERADE
- ILLNESS -
Fanfiction-Би үргэлж хүүхэд насаа санах гэж оролддог. Эцэст нь санаж дараа нь мартахыг хичээдэг... -Тэд намайг галзуу гэсэн....гэхдээ би тийм биш....би зүгээр л бэртчихсэн....энэ дотроо...