Нурж байна...|13|

124 21 2
                                    

  Тэхён-ы хөрсөн биеийг энгэртээ нааж тэврэх тэр мөчид..түүний эгдүүтэй хэрнэ ширүүн том нүд над руу дахиж харахааргүй болж амьсгал авах нь сонсогддог байсан тэр түшиг тулгуур нүүрний минь өмнө бутран унасан болохыг мэдрэх мөчид хөөрч тэнгэрээр тэнүүчилж явсан миний өрөвдөлтэй нисдэг зүрх газар буух шиг болсон нь энэ байлаа.
 
   Эргээд ир гэж мянгантай гуйгаад хагарсан зүрхийг минь эргүүлэн нааж өгөх тэр хүн босч ирэхгүй гэдэг нь хагарсан зүрхэн дээр гишгэж үүрмэг болгох мэт л байсан юм. Би л өөрийнхөө зүрхийг бяц гишгэж Тэхён-ы амьсгалыг хорвоогоос арчиж хаясан хүн. Ахмад л уучлаарай. Дахин дахин уучлаарай.

"Тэр шөнө би түүний зурагны өмнө шөнөжин бөхийж хоносон юм. Бөхийх ёстой гэж үзсэн болохоор. Насаараа намайг хайрлаж миний төлөө байж ирсэн ахыгаа ухаан санаагаа алдаж эргүүтэж явахдаа шууд бусаар хороосон нь миний л нүгэл болохоор."

"Яагаад юу чиний ухаан санааг эргүү болгосон юм?"

"Дурлал...би болохгүй хүндээ дурласан гэдгээ одоо л ойлгож байна."

  Би одоо л хүлээн зөвшөөрч байна. Чамд яахын аргагүй дурласан гэдгээ...

"Чи хэнд дурласан юм?"

"Миний дурласан хүн-----"

"Дуслын цаг болсон байна хатагтай Кан."

"За за..маргааш уулзая.."

  Жонвон над руу инээмсэглээд хэлсэн энэ үгэнд маргааш гэдэг өвдөлт дүүрэн болсон миний хувьд инээмсэглэх сэдэл төрсөнгүй харин түүнийг минь мэдрэх мэт над руу нүдээрээ инээмсэглэж байсан тэр уучлаарай гэх мэт харц буруулан дуслаа хийлгэсэн юм.

 
  Тэхён нас барсан болохоор түүний үл хөдлөх хөрөнгүүдийг миний нэр лүү шилжүүлэх ажил чанга ажил болж олон газраар нэр солиулан явснаар өнөөдөр л хамтдаа байсан энэ гэртээ эргэж ирж байна. Хоёул байсан ч хоосон байдаг байсан гэр хөргөгчийн чимээнээс өөр анир үгүй ховхорон хоосорсон байдал намайг тайван байлгахгүй цээж хорсож энгэр дээр минь бул хар чулууг тавих ч биш жингээр нь лап хийтэл шидэх мэт аймшигтайгаар тарчлаан нулимс урсаад урсах урсгал нь улам ихсэж яг л хүрхрээ мэт гоожиж эхэллээ. Энэ миний мэдрэх ёстой шаналал байх л даа...

   Сөүл хот яг л над шиг гуниг дүүрэн болчихож. Ямар ч баясалгүй бөөн яарч гүйсэн хүмүүс төв хотоор замаа харах үгүйтэй зөрөлдөх битүү олон хүн. Яагаад сэтгэл зүйч бүр сэтгэц судлаач болсноо одоо л би өөрөө гайхаж байна.

- ILLNESS -Wo Geschichten leben. Entdecke jetzt