Цаг хугацаа |08|

231 50 1
                                    

  Жижигхэн эмнэлэгт анх ажилд орж байхдаа дөнгөж дадлагын эмч байсан сан. Тэрхүү өдөр хоногуудад нүдээрээ харсан тэр гунигтай амьдрал одоо миний хувьд төгсгөлгүй үргэлжлэх дэлхий дээрх хэвийн нэг л үзэгдэл болж хувирахад нөлөөлсөн зүйлийг цаг хугацаа гэж нэрлэж болох байх..

Хүн хүний амьдралд дасан зохицох, даван туулах, бүр дагалдаж бүрэлдэх шаардлага гардаг нь худал бус үнэн.
Тэдний туулах тэр 365 хоног 12 сартай жилүүдэд хааяа нэг үзэгдээд өнгөрөх зуурхан зовлон байх ч салахгүй даган хормойдон зүүгдэх хар царайтай зовлон ч мөн адил зэрэгцэн орших нь юутай харамсалтай.

Гэсэн ч амьдрал зовлон гэдэг зүйлгүйгээр оршин тогтнох уу? Үгүй юу? Гэдэг бас нэг том асуулт.

Бурхны номонд ч хар цагаан хоёр тэнцүү тогтнох ёстой гэдэг шиг зовлон, бид салшгүй үндэс холбоотой бололтой.

Давтагдах нэгэн өдрийн хувиар эмнэлгийн өрөөрүү тог тог гишгэн алхана.

Урьд урьдынх шигээ анир чимээгүй. Ороход хэн ч байхгүй мэт, гэсэн хэрнэ түүний тайван амьсгалан унтах чимээ сонсогдоно.

Өрөөний хаалгыг хаан түүний ор луу дөхөх гэж байхдаа гэнэт өндөр өсгийт өмссөн гэдгээ санаад сэрээхгүйн тулд үүдэнд тайлан цааш өлмий дээрээ гишгэсээр орон дээр нь зөөлөн суув.

"Битгий хичээгээд бай. Би сэрүүн байна."

"Өө. Сэрүүн байж ээ?"

"Тийм ээ. Зүгээр л өндийх гэхээр залхуу хүрээд байсан юм."

"Цаг эрт байна аа. Хэсэгхэн хэвтээд авахад гэмгүй."

  Тэр чимээгүй дээшээ харж хэвтэж байгаад нааш эргэн над руу хараад

"Чи энэ эрт сэрээд ядрахгүй байна уу?"

"Үгүй дээ. Би урд шөнө эрт унтсан болохоор ядрахгүй байна."

Би худлаа хэлсэн. Намайг ч гэсэн шаагих бороо унтуулаагүй.

"Шөнөжингөө бороо орох чимээ намайг унтуулсангүй. 11сард ч гэсэн бороо орно гэдэг гайхалтай зүйл шүү."

"Байгалын сонин хачин л байдаг байх. Солонгост л ингэж ордог болов уу гэж гайхаж байна?"

"Мэдэхгүй ээ...нээрээ..би амттангуудаа идээд дуусчихсан."

"Өчигдөр зөндөө байсан биз дээ?"

"Урд шөнө бороон дундуур идчихсэн чинь нэг харсан дуусчихсан байна лээ?"

"Тэгвэл би маргааш ирэхдээ аваад ирье. Энэ удаа арай өөр амттан авч ирнэ ээ."

- ILLNESS -Où les histoires vivent. Découvrez maintenant