Сэтгэл мэдрэлийн эмч сэтгэл зүйч гэх мэргэжлийг сонгосон шалтгааныг минь хүмүүс бүгд гайхацгаадаг. Зарим нь бүр муу ч хэлнэ.
Ахин хоёр хоног түүн дээр очиж 3 цагийн хяналт хийснээс нэгээс нь ч ямар нэг илүү юм мэдэж авсангүй.
Эхний өдөр нь тэр миний өгсөн дэвтэр дээр зураг зурж байсан бол хоёр дахь өдөр нь намайг ирсэн үгүйг ч тоохгүй орон дээрээ цааш харан хэвтсээр байсан юм. Өнөөдөр ч мөн адил хэвтсээр л.
Сэтгэл мэдрэлийн тогтсон оношилгоо гэдэг зүйл байдаггүй. Ижил шинж тэмдэг эмгэгээр өвчилсөн хүмүүс байх ч тэднийг нэгэн ижил гэж хэлэхийн аргагүй учир нь хүн хүний сэтгэл зүй учирсан, туулсан өөр байдаг болохоор тэр.
Одоогоор би судалгаан дээр ажиллаж байгаа ч эмнэлэг надад түүний яагаад энд ирсэн ямар учиртай болохыг огтхон ч хэлэхгүй бүртгэлийг нь ч өгөхгүй байгаа. Одоогоор мэдэж байгаа зүйл минь тэр энд 14 настайдаа ирсэн гэдгээс өөр зүйл алга.
Эмнэлгийн эрхлэгчтэй сууж жаахан ярилцаж байгаад гарахад гадаа аль хэдийн үдшийн 8 цаг болсон байв.
"Тэхён ч санаа нь зовж байгаа даа"
Явсаар гэрийнхээ үүдээр орж ирвэл хүн байгаа шинж байсангүй.
Яг ард хаалга онгойж гартаа тортой хүнс барьсан Тэхён орж ирээд
"Яасан их оройтов оо?"
"Харин эрхлэгч эмчтэй ярилцаад удчихлаа."
"Ажил чинь дажгүй байгаа биз дээ?"
"Тийм ээ."
"Нөгөө өвчтөн чинь яасан? Янз бүрийн юм ажиглагдав уу?"
"Үгүй ээ."
"Би чамайг одоо ч яагаад энэ мэргэжлийг сонгосонд чинь гайхаж байна. Өөрт илүү амар мэргэжил сонгож болоогүй гэж үү? Сэтгэцийн өвчтэй хүмүүстэй харьцаж хамт байх юу нь тийм сайхан гэж?"
"Чи хүртэл ингэнэ гэж үү? Миний л сонгосон замнал шүү дээ"
"Тийм л дээ..гэхдээ чамайг ийм ажил хийхээр өрөвдөөд байна."
"Яагаад?"
"Аав чинь чамайг эмч болоорой гэсэн болохоос сэтгэцийн эмч болоорой гэж хэлээгүй."
"Эмч бол эмч шүү дээ."
"Гэсэн ч...чи надад яагаад ийм мэргэжил сонгосон тухайгаа ч яриагүй үргэлж булзааруулж эсвэл сэдэв өөрчилдөг."
"Би амарлаа."
"Тээр! Чи ахиад л--"
"Би амрах хэрэгтэй байна Тэхён аа? Намайг тайван байлга!"
YOU ARE READING
- ILLNESS -
Fanfiction-Би үргэлж хүүхэд насаа санах гэж оролддог. Эцэст нь санаж дараа нь мартахыг хичээдэг... -Тэд намайг галзуу гэсэн....гэхдээ би тийм биш....би зүгээр л бэртчихсэн....энэ дотроо...