Бүгдийг нь дуусгая.|14|

192 23 6
                                    


  "Чи үнэхээр өрөвдөлтэй байна....Сэбёл аа.."

   Тэрний хэлсэн үгсийг сонсохыг хүсэхгүй байсандаа чихээ зөөлнөөр дарж чимээ аниргүйг хүсэж эхлэхдээ тэр түчигнэн дуугарах цонхны тавцанг хараан зүхэж толгой минь ухаан санаагаа яах аргагүй алдаж эхэлж байгааг би өөрөө анзаарсан хэдий ч бусдыг дагахыг шаарддаг тэр тайвшруулах аргаа өөртөө хэрэглэх гэж амьсгаа авахыг хүсэх ч амьсгалж ч чадахгүй яг л түүний хэлсэн үгс хоолойг минь боймолж байгаа мэт л бөглөрч судас лугших чимээ минь бөмбөр шиг л чагнагдаж байв.

   Нүдээ нээхэд минь хязгааргүй мэт амар амгалан угтаж авахад одоо л амьдрал зогссон юм шиг хөдлөх ч хүсэл тамир төрөхгүй толгой минь яг л ард дагзнаас хүчтэй цохиулсан мэт дагзаа даахгүй тийм хүнд болсон байх бөгөөд яагаад ч юм баяр төрөөд ч байх шиг санагдаж байлаа...

  Удалгүй өөрийгөө би эмнэлгийн орон дээр хэвтэж байгаагаа анзаарсан юм. Яг үүнтэй зэрэгцэн эмч гаднаас орж ирэх бөгөөд тэр танил эмч орж ирсэн дариудаа нүд рүү минь гэрэл тусгаж миний нэрийг дуудан эргэн тойрноо мэдэрч байгаа эсэхийг шалгасаар гарсан юм. Бараг цаг шахам тэндээ тэгж хэвтсэн би ухаан санаа минь арай хийж хөрсөндөө буух шиг болж манарсан мэдрэмж багассан хойноо Жонвоныг санаж өндийн тасгаас гаран түүний өрөөрүү явж үзлээ.

  Хаалга нээгээд орох гэхэд минь өөдөөс нэгэн танихгүй эмэгтэй гарч ирэх бөгөөд

"Өөрөө хэн билээ? Аль тасгийн өвчтөн бэ?"

"Та хэн бэ?"

"Би энэ өрөөний өвчтний сэтгэл судлаач байгаа юм."

"Юу яриад? Яахаараа та байдаг юм? Энд би тэр ажлыг хийдэг хүн!"

"Сувилагч аа? Энэ өвчтөнийг тасагт нь хүргэж өгөөрэй."

"Кан хатагтай та энд юу хийж яваа юм бэ?" Сувилагч нааш сандран гүйж ирэн намайг татах бол би түүнийг өөрөөсөө хүчтэйхэн түлхэн цааш өрөөрүү ороход тэнд Жонвон байсангүй.

"Ян Жонвон хаана байна??"

"Тэр нөгөө..."

"Ян Жонвон хаачсан бэ?!"

"Сэхээн амьдруулах тасагт байгаа..."

"Яагаад??"

"Тэр амиа хорлох оролдлого хийсэн. Бас Кан хатагтай таныг ажлаас чөлөөлсөн."

"Юу гэнэ ээ?"

"Та 6 хоног ухаангүй байлаа. Мөн таныг хөдөлмөрийн туршлага чадваргүй гэж үзсэн болохоор захирал албадан чөлөөлсөн."

- ILLNESS -Donde viven las historias. Descúbrelo ahora