Зүгээр биш |09|

231 52 13
                                    

Амьдрал чимээгүй нэгэн адилаар араасаа хөвөрсөөр.

Тэхён-ы хувьд ааваасаа болоод багагүй асуудалтай толгой дүүрэн явж байгаа ч би түүнд туслах аргагүйгээс хойно чимээгүйхэн л ажилаа хийгээд явж байна.

Шинэ өдөр эхэлж Жонвон-ы өрөөнд орвол тэр сүүлийн үед байгаа тэр хачин гэмээр сульдсан төрхтэй намайг угтав.

"Чи ядарсан харагдаж байна. Унтаагүй юм уу?"

"Үгүй ээ. Сая л сэрлээ."

"Ийм орой юу? 11 цаг болж байна шүү дээ?"

"Харин л дээ...сүүлийн үед өөрийгөө ойлгохоо байлаа."

"Зүгээр дээ. Улирал солигдоод ядарч байгаа юм байлгүй."

"Тийм байх нь"

Гэсээр нүдээ нухлан нүүрээ дараад санаа алдана.

"Өнөөдөр миний чамтай ярилцах сэдвийг таамаар байна уу?"

"Аа....ойрын бодол? Дурсамж? Ахх үнэндээ мэдэх юм алга аа.."

Хачин....үнэхээр хачин...тэр огтхон ч зүгээр биш байна.

"Чи зүгээр өөрийнхөө ярих гэж байгаа сэдвийг өөрөө хэлчихэж болохгүй юм уу?"

"Болно л доо...зүгээр л чамаар таалгавал сонирхолтой болов уу гэж бодсон юм"

"Мэдэхгүй ээ.."

"Тэгвэл би яриандаа оръё."

"За."

Тэр энэ удаа нүдээ нухахаа болин над руу нухацтай царайтай харав.

Үнэндээ тэрэнд хийж буй эмчилгээ минь үр дүнгээ үзүүлж байгаа гэж би бодохгүй байна. Харамсалтай ч үнэхээр үнэн.

"Ер нь өдөр бүр чамтай ярилцдаг сэдвүүд минь ямар учиртай болохыг чи мэдэх үү?"

"Ахх! Мэдэлгүй дээ!"

"Яг ямар гэж?"

"Чи намайг эмчилдэг. Эмчлэх гэж оролдсоор байдаг. Гэхдээ үнэндээ чи эмчилгээнийхээ үр дүнг ч мэдэхгүй."

"Би өөрийнхөө эмчилгээг мэдэлгүй яахав дээ!"

"Үгүй дээ. Чи огтхон ч шантардаггүй. Чиний хийж байгаа эмчилгээ гэдэг оргүй зүйл надад ямар нэг өөрчлөлт өгөхгүй байгааг чи хоёр нүдээрээ сайн харж байгаа. Үр дүнд нь юу хүртэхээ мэдэхгүй ч чи огтхон ч ажилаа сольж явдаггүй. Магадгүй..миний санаж байгаагаар....чи хамгийн удаан тогтож байгаа нь байх..."

"Чи намайг юу ч ярих хүсэлгүй болгочихлоо."

"Магадгүй эсрэгээрээ чи намайг эмчлэх биш зүгээр л надтай эвлэрээд байгаа юм."

- ILLNESS -Where stories live. Discover now