Балжингарав |03|

221 44 15
                                    

    Түүний амиа хорлох гэж үзсэн тэр шөнөөс хойш миний Жонвонтой хийсэн ярилцлага илүү ихэссэн ч чухал зүйлсийг биш энгийн байдлын тухай яг л эгэл бидний өдөр тутам ярилцдаг зүйлсийг тунгаан хэлэлцдэг болсон юм.

  Энэ хооронд Тэхён-ы аав надтай уулзах гэж их оролдсон тул өнөөдөр нэг удаа уулзаад үзье хэмээн шийдсэн минь одоо намайг тэдний гэрийн үүдэнд гараа атган зогсоход хүргэлээ.

Хонхыг нь дарахаас өмнө үйлчлэгчид нь надад хаалга нээж өгсөн бөгөөд ахыг өрөөндөө байгаа хэмээн надад дуулгаад юу уухыг минь асуув.

"Жүүс"

Би дээш шатаар хоёр давхар луу өгсөн гарахад том цагаан хаалга өөдөөс минь угтаж дотроос нь авга ах гарч ирэн

"Сэбёл минь муу хөгшин ахыгаа яасан ч удаан хүлээлгэв дээ?"

"Уучлаарай...ажил ихтэй байснаас болоод уулзаж чадсангүй.."

"Тэхён-аас чамайг нааш нь явуулаад өгөөч ээ гэж мөн ч их гуйлаа. Ашгүй чи минь ингэж ирэх гэж."

"Таны бие тэнхээ сайн биз дээ? Тэхён таныг эмчилгээ хийлгэж байгаа гэсэн. Юу тань өвдсөн юм?"

"Аан энэ муу зүрх л нэг болж өгөхгүй...за энэ яахав. Би чамтай өөр юм ярих гэж энд дуудлаа."

"За?"

"Одоо ч чамайг мэргэжил соль гээд нэгэнт өнгөрч. Чиний сонгосон мэргэжил юм хойно би одоо өгзөр өвгөн илүү хошуулаад дэмий биз. Юу гэх гэсэн бэ гэвэл..."

Тэр хэсэг дуугаа хураан сууснаа

"Чи минь хөгшин ахыгаа амьд мэнд дээр эр нөхөртэй болвол сайнсан.."

"Одоогоор надад хань бараа болох хүн олдоогүй л байна даа. Цаг нь болохоор гэр бүлтэй болох байлгүй дээ ах минь."

"Миний хүү яахав ээ! Кан Тэхён тэр золиг хэзээ ч авгай авсан яахав. Чи л надад нөхөрт гарахаа үзүүлээдэхвэл би амар тайван байх гээд байх юм. Хөөрхий аав чинь надад чамайг л хамгийн их захиж үлдээсэн. Чамайг нөхөрт гарч сайхан амьдрахыг үзэлгүйгээр би яаж бурхны оронд аав дээр чинь очих болж байна аа?"

  Түүний ярих зүйл энэ..ирэх бүрт л надаас амьдрал нэхдэг.

Аав минь намайг захиж үлдсэн нь үнэн, бас түүний намайг гэсэн сэтгэл нь зөв ч гэлээ байхгүй амьдралыг надаас нэхэж ажил мэргэжлийг минь голох нь надад таалагддаггүй.

"Миний нас нөхөрт гарахад арай л балчир байх шиг санагдаж байна."

Тэр гүн санаа алдаад сэдэв өөрчлөн

- ILLNESS -Where stories live. Discover now