Дахин нэг долоо хоног өнгөрөхөд миний түүнтэй хийсэн ярилцлага ахиц өгсөнгүй.
Одоог хүртэл түүнийг яг жинхэн хэн хэний хүүхэд, ямар оноштой, ямар шалтгаантай ирсэн тухай олж мэдэж чадахгүй байгаа минь намайг галзууруулж байна.
Энэ долоо хоногт тэр надтай үг дуугараагүй нь гунигтай. Ирэх бүрийд минь үл тоомсорлож харах зүг нь бүүдийх саарал тэнгэр байсаар өдөр өнгөрнө.
Тэр байдал нь намайг гунигтай болгож би ажилдаа ирэх дургүй болж байлаа.
"Ян Жонвон-ыг хариуцаж авсан сэтгэл зүйч гэл үү?"
Өнөөдөр эмнэлэг дээр очвол 20 эргэм насны эмч залуу надаас ийн асуув.
"Тийм байна. Ямар нэг хэрэг гараа юу?"
"Би түүний онош тодорхойлох эмч байгаа юм. Танилцахад таатай байна Пак Сонхүн гэдэг."
"Аан. Кан Сэбёл."
"Та ирээд сар болсон гэсэн."
"Тийм ээ."
"Энэ хугацаанд танд этгээд зүйлс хийгээгүй гэж найдъя."
"Үгүй шүү харин ч сайн байсан."
"Тийм бол болж ээ. Би жилийн чөлөөтэй Япон руу явчихаад ирсэн юм. Гэтэл харин ирэхэд минь аль хэдийнээ хоёр сэтгэл зүйч сольчихсон байдаг шүү."
"Би түүнтэй ажиллаад нэг их удаагүй одооноос л дасаж эхэлж байгаа болохоор зарим нэг зүйлсийг нь мэдэхгүй л байна."
"Та бүртгэлийг нь авсан уу?"
"Үгүй ээ."
"Юу гэсэн үг вэ? Яагаад аваагүй гэж?"
"Эмнэлгийн захиргаа өгөөгүй л дээ."
"Хачин юм."
Гэсээр тэр утсаа гаргаж ирээд цааш явах гэж байхад нь би түүнийг зогсоогоод
"Танд бүртгэлийн мэдээлэл байгаа юм уу?"
"Уучлаарай дараа ярилцая"
Тэр ийн хэлээд утсаар ярин яваад өгөхөд нь би гонсойсоор Жонвон-ы өрөөрүү орлоо.
"Өглөөний мэнд?"
Ахиад л хариугүй бүр над руу харсан ч үгүй.
"Жонвон аа амттанаа идэж дууссан уу?"
"..."
Асуулт асууж түүндээ өөрөө хариулаад л...өдөр хоногуудыг минь чи ямар госоймоор болгож байна гээч Жонвон аа?
"Гадаа цас орж байна."
"Тийм байна."
"Чамд анхны цастай холбоотой дурсамж байгаа юу?"
DU LIEST GERADE
- ILLNESS -
Fanfiction-Би үргэлж хүүхэд насаа санах гэж оролддог. Эцэст нь санаж дараа нь мартахыг хичээдэг... -Тэд намайг галзуу гэсэн....гэхдээ би тийм биш....би зүгээр л бэртчихсэн....энэ дотроо...