"Бүгдийг нь дуусгацгаая. Ахиж чамайг минь зовоохгүй..." Нүд нь цааш хүнхийж арьс нь цайсан түүний царай зүрхийг минь атган базлуулах аятай. Хэзээд бүлээхэн байдаг тэр цагаахан хоёр гар одоо ч бүлээн байх нь хэдий хөндүүрлэх ч давхар аргадах мэт сэтгэл бүлээцүүлж байв.Жонвон сэргэсэн гүй. Түүнд юу хийснийг үл мэдэх хэдий ч түүний байгаа байдлыг харахаар би өдөр бүр ирж байсан юм. Намайг ажлаас чөлөөлсөн учир түүний хажууд байж болохгүй гэж албадах авч таних тэр нэгэн сайн санаат сувилагч бүсгүйн ачаар царайг нь өдөр алгасалгүй харж чадаж байлаа.
Энэ хоорондоо эргэлзэл үгүй шийдвэртээ хүрч аль хэдийн Тэхён-ы таньдаг өмгөөлөгчийг хөлслөн Жонвон-ы тухай хэргийг нэг тийш нь болгож чадна гэсэн итгэл дүүрнээр хөдөлсөн юм. Юмс тийм ч амар байхгүй шүү дээ....
Тэр ухаан оролгүй нийт 30 хоног өнгөрлөө...надад хийж чадсан зүйл дуусгасан зүйл гэж ер байсангүй. Эцсийн эцэст ажил ч үгүй, цалин ч үгүй, хөрөнгө ч үгүй хоосон эмэгтэй дараагийн байрны төлбөрөө яаж төлөх тухай толгойгоо даран сууж байна. Ажлаас албадан чөлөөлсөн шалтгаан миний карьерт хүнд цохилт болж одоо хаана ч ажилд авах шинжгүй болжээ.
"Одоо зогсож болохгүй хэрэг үү?" Сонхүн эмч өрөөнийхөө мухар луу таг гөлөрсөөр гартаа барьсан шүүхийн товыг минь үл тоомсорлоно. Тэр яагаад ингэж аядаад байгааг ойлгох бэрх санагдаж байлаа.
"Би зогсож чадахгүй. Хэрвээ намайг төхөөрөмж гэвэл зогсох араа минь эвдрээд удаж байна. Шүүхийн тов гарсан. Хаалттай шүүх болох болно. Таныг гэрчээр татаж байгаа."
Тэр хариу хэлсэнгүй. Түүнд үргэлж үйлчилж гэрийг нь сахиж байдаг эмэгтэй харагдахаа больсон байна.
"Үйлчлэгч тань харагдахаа байжээ.""Тэр хэд хоногийн өмнө нас барсан."
Тэр ингээд л дуугүй байж. Би түүнийг өмнө нь их залуудаа амьдрал зохиогоод бүтэлгүйтсэн тухайд нь сонссон. Тэр мөчөөс ч өмнө нь аав нь түүнд тусал гэж томилсон нас тогтсон үйлчлэгч байдаг байсан нь Тэхён, Ах хоёрын зүг явсан байх нь.
"Өмгөөлөгчтэй яриарай." Түүний ширээн дээр нэрийн хуудас үлдээн гарахдаа хоосон инээмсэглэл үлдээгээд гарсан юм. Жонвон-ы төлөө хийж байгаа...бишээ энэ амьдралаа, үнэ цэнэтэй хүмүүсээ үрэн таран хийж өдийд хүрсэн надад энэ миний хийх хамгийн том гавьяа болох ёстой мэт санагдаж байсан юм.
"Тэрний бие тэнхэрч байгаа. Одоо ухаан орчихвол л болох нь тэр." Сувилагч санаа алдан цагаа хараад "Эмчийн үзлэгийн цаг болох гэж байна. Одоо та гарах хэрэгтэй."
YOU ARE READING
- ILLNESS -
Fanfiction-Би үргэлж хүүхэд насаа санах гэж оролддог. Эцэст нь санаж дараа нь мартахыг хичээдэг... -Тэд намайг галзуу гэсэн....гэхдээ би тийм биш....би зүгээр л бэртчихсэн....энэ дотроо...