Шилэн хоргоны цаана шатаах зуух руу орон үнс болж буй авга ах минь...бага багаар шатаж далд орох хайрцаг нь бүхэлдээ үзэгдэхгүй болон алга болж байна....
..уучлаарай.....ахаа...Би яг одоо тэр өдөр яагаад ах дээр ирээгүй юм бэ гэж өөрийгөө хараан амаараа дүүрэн уучлаарай гэдэг үг чихсэн ч залрах боломжгүй болон оройтчихсон сууж байлаа.
Зургийнх нь өмнө сууж байгаагаасаа ч ичиж түүний өмнө түмэн буруутан мэт таарсан хүн бүрээс нүүр буруулан сууна. Энэ хэд хоног Тэхён надтай уулзаж ярилцах битгий хэл нүд руу минь ч хараагүй юм.
"Тэхён аа?"
Оршуулга дуусаж би одоо л түүнтэй хоёулхнаа үлдэн ярилцах гэсэн боловч тэр үнэндээ надтай ярих битгий хэл над руу харах ч хүсэлгүй мөн дээрээс нь тэнхэлгүй болтлоо согтсон байна.
Ахиад л чадахгүй нь гэдгээ мэдэрсэн би санаа алдан эргээд өрөөндөө орлоо.
Хэд хоног ажилдаа яваагүй би өнөөдөр ч явахгүй бололтой.
Өдрүүд өнгөрөх тусам гашуудал дуусав ч түүний үлдээсэн замнал төгссөнгүй.
Тэхён аавынхаа нэр дээр байсан хөрөнгө, түүний хандивын сан хуулийн фирм гэх мэт олон зүйлсийг өөрийн нэр дээр болгох ажлыг хөөцөлдөн оршуулгаас хойш амрах завгүй гүйж эхлэв.
Одоо шилжүүлж авахгүй бол түүний насаараа хураасан хөрөнгө талын нэг тарж юу ч үгүй болох гээд байгаа тул ядаж хандивын санг нь ч болсон тогтоож үлдээх гэж хичээж байлаа.
"Тэхён аа?"
"Мм?"
"Одоо ч надад уурласаар байх уу?" Би багахан эмээсэндээ аяар ийн асуувал тэр надад
"Би чамд уурлаагүй."
"Үнэхээр үү?"
"Харин урам хугарч гутарч байна." Тэр хэд гурван цаас эргүүлэн суухдаа ингэж хэлчихээд шилээ дээшлүүлэн нүдээ нухав.
"Уучлаарай....үнэхээр...уучлаарай."
"Чи гарч болохгүй юу? Би юм хийж байна харж байна уу?"
Тэр аль хэдийн миний таних үргэлж зөөлөн тайван байж намайг боддог үеэл ах минь байхаа больж ээ? Тийм үү?
"Би үнэхээр чамаас яаж уучлалт гуйхаа мэдэхгүй тэвдэж байна. Тэр өдөр миний буруу байсан тийм болоод би өөрийгөө буруутгаад өөртөө дур гутаад байж сууж чадахгүй байхад чи ингэсээр л байх юм уу?"
ESTÁS LEYENDO
- ILLNESS -
Fanfic-Би үргэлж хүүхэд насаа санах гэж оролддог. Эцэст нь санаж дараа нь мартахыг хичээдэг... -Тэд намайг галзуу гэсэн....гэхдээ би тийм биш....би зүгээр л бэртчихсэн....энэ дотроо...