Цэцгийн вальс |05|

236 43 17
                                    

Уран зураг гэдэг гайхалтай зүйл. Тийм дээ ч хэн хүний сэтгэлийг хөдөлгөж нүдийг нь хужирладаг.

Өнөөдөр миний оролдож үзэхээр болсон зүйл түүний уран зургийн чадамж.

Түүнтэй урлагийн яриа эхлүүлж хамтдаа тосон харандаа шохойн хананаас өөр зүйл ашиглан зураг зурах байсан юм.

Өглөө өрөөнд нь орохдоо харгалзагчидаар зургийн хөл, будаг, бийр, булаг холигч гэх мэт хэрэгслүүдийг оруулуулахад тэр ямар их гайхсан гээч?

"Энэ юу юм?"

"Зургийн хэрэгсэл."

"Тэгээд?"

"Хамтдаа зураг зурцгаая."

"Болно гэж үү? Эд нарыг нааш нь оруулдаг юм уу?"

"Оруулна аа. Хүнтэй байгаа үед оруулдаг юм."

"Чи зурж чадах уу?"

"Мхн. Бага байхдаа зураг технологийн дугуйланд явдаг байсан. Үеэл ах маань ч зурах дуртай байнга хамт зураг зурдаг байсан юм."

"Чиний энэ их яриад байгаа үеэл чинь тийм сайн хүн үү?"

"Мэдээж. Надад аав, ах, найз минь болж өгдөг хүн."

"Нэр нь?"

"Кан Тэхён."

"Авга ахын чинь хүү юм байна тийм үү?"

"Чи яаж мэдсэн юм?"

"Хөөе маанаг аа! Кан овог чинь ижил байгаа биз дээ?"

Гэсээр орон дээрээсээ босч ирээд хажууд минь зогсон холигч дээр будаг нялаан бийрээр зурж эхлэв.

"Чи бийрээр зурж чаддаг юм уу?"

"Зураг миний хамгийн сайн чаддаг зүйл. Би элсэн дээр ч, шороон дээр ч, хонгилын ханан дээр ч, энэ хана дээр ч байнга л зурсаар ирсэн."

"Хэрэгслүүдээр зурж үзсэн үү? Албан ёсны зураг?"

"Үгүй. Гэхдээ яаж зургийг мэднэ."

"Тийм байж."

  Эвсэлтэй нь аргагүй бийрээ зотон даавуун цаасан дээгүүр гүйлгэж, төв царай гарган, анхаарлаа төвлөрүүлэх бүрдээ хөмсгөө зангидах түүнийг хажуу доороос нь харах яг л ханхүүг харах мэт санагдуулна.

Хэсэг зурж үзсэний эцэст тэр хөмсгөө зангидан чимээгүй харж зогслоо.

"Яасан?"

"Сонин болчихлоо..."

"Зүгээр л байна шүү дээ?"

"За яахав засах гээд үзье л дээ?"

- ILLNESS -Donde viven las historias. Descúbrelo ahora