I. Lunar Moon клуб

5.4K 227 22
                                    

..Цас бударсан намуухан шөнө. Цас бударч, өвлийн хүйтэн салхи эсгэрсэн ч тийм гэхийн аргагүй хов хоосон, хүний хөл үгүй хойд гудамж
Хүн явдаг эсэх нь ч үл мэдэгдэх энэ гудамжны үзүүрт гэрэл гарч, тайван хэрнээ цохилттой хэмнэлтэй дуу чангаар тоглогдох аж. Гаднаа "Lunar Moon" гэх хаяг хадсан газар энэхүү чимээний эзэн гэдэг нь илт.

...Хар хослол өмсөж, хөх зангиа зүүсэн өндөр залуу бариу жинсэн өмд, хоолойтой цамц өмссөн эрийн хамт клубын үүдэнд ирэн зогслоо.
-"Орох уу? Өнөөдөр чиний төрсөн өдөр шүү дээ. Бас маргааш шинэ төслөө эхлүүлнэ биз дээ" гэсээр түүнийг нудрахад хүйтэн төрхтэй залуу зүгээр л толгой дохив.

Тэднийг дотогш ороход үүдэн дэхь хамгаалагч:
-"Сайн байна уу? Ким захирлаа. Харин энэ хүн чинь гишүүнчлэлийн карт байгаа юм уу?"

-"Зүгээр дээ, найз маань байгаа юм. Намайг ирсэн гэж Минсогт битгий хэлээрэй. Өнөөдөр миний хөгжилдөх өдөр."

•••••••••••

Тэд нүүрэндээ баг зүүж, шон хатган орхисон тайзны урд талын ширээнд суулаа. Ишин сая нэг юм ам нээж:
-"Чи ийм зүйл хийдэг байж ээ, Жүнмёон аа. Үнэхээр зоригтой юм."

Жүнмёон түүнд архи хундагалан өгч, бахархсан янзтай инээн:
-"Би энэ газрыг ганцаараа байгуулаагүй ээ. Lunar Moon-ыг компани гэж бодвол би 40 хувийг нь, үлдсэн 60 хувийг нь Минсог эзэмшдэг гэхэд болно. Энд байгаа бүжигчдийг хүртэл Минсог золиг сонгодог юм. Гэснээс чи ер нь хэзээ хүнтэй гэрлэх хүн бэ? Ганцаардахгүй байна уу? Төрсөн өдрийн бэлгэнд чинь хүүхэн олж өгөх үү?"

Ишин хундагатай архиа нэг амьсгаагаар залгилж, толгой сэгсэрлээ.
-"Бүжигчид гэнэ шүү. Шон тойрж алхахыг бүжиг гэх үү? Бас ганцаардал гэнээ? Тэр зүйлийг чинь хайрлах хүнтэй нэгэн л мэдэрдэг юм. Харин надад тэр хайр гээч чинь ямар хэрэгтэй гэж? Багаасаа мэдрээгүй атлаа одоо хүсэх тэнэг биш гэж үү?"

Жүнмён түүний яриаг тасалж, тайз руу гараараа заан цоо ширтлээ. Ишин гайхсан бололтой заасан зүг рүү нь харахад дөнгөж өгзөг хаах хэмжээний богино бошинз, хүйсний нүх ил гарсан нимгэн майктай бүсгүй улаан өнгийн баг зүүсээр тайзны голд ирэн зогсжээ.

-"Тэр бол энэ шөнийн клубын хатан хаан. Софи гэж дууддаг юм. Чиний хэлснээр бусад нь шон тойрж алхдаг бол тэр нисдэг. Чамайг энд авч ирсэн бас нэгэн шалтгаан нь
Софи" Жүнмён тайз руу харсан чигтээ ийн хэлэхэд Ишин сонжсон аязтай мушилзан сууна.

Намуухан, зөөлөн хэмнэлтэй ая тоглогдож эхлэхэд бүсгүй шонгоос барин хэд тойроод хөлөө газраас хөндийрүүлэн эргэлдлээ.
Тэр тэнгэр өөд тэмүүлж буй мэт гараа сунгаж, нэг гараараа шонгоос барьсан чигтээ уян наалинхай хөдөлнө.

Daddy, Let Me GoWhere stories live. Discover now