XII. Оронд нь...

835 61 7
                                    

...Жунин өрөөг орхин гарч, Минсог гунигтай гэгч нь цонхоор ширтэн хоцорлоо.
Хүзүүнд нь тогтсон тод хэрнээ гүн гүнзгий сорвины мөр, чангаар атган зогсох баруун гарын нударга нь чухам юунд тэгтлээ өс санан явахыг нь илтгэх шиг.

Бүсгүйн хүндээр амьсгалах чимээтэй хамт "Ким Минсог" хэмээн арай ядан шивнэх нь тодхон сонсогдов.

-"Рюүми, сэрчихсэн үү? Өвдөж байна уу?" гэсээр Минсог түүний хажууд очин суулаа.

Рюүми түүний зүг итгэж ядсан аятай ширтэн:
-"Намайг энд яах гэж авчирсан юм!? Ким Минсог чи юу болчихсон юм бэ? Холд, надаас холд! Намайг ч бас алах гээ юу? Ахыг минь алсан шигээ намайг ч бас тонилгохыг хүсээ юу?!!"

Хоолойн чадал мэдэн орилох Рюүми гартаа таарсан бүхнээ түүн рүү шидэн, босон гүйж онгорхой цонхны дэргэд очоод:
-"Би эндээс гарах болно. Далавчаа дэлгэн нисээд намайг хорьсон чиний торноос зугтана. Баяртай..."

Тэр гараа алдлан хойш ухарсаар хөнгөн агаар түүнийг тосон авахад дахиад ганц алхам...
Нүдээ анин хамаг биеэ хувь тавиланд даатгаад чөлөөт уналт хийх аятай бүхнийг сул тавив.

"ХВАН РЮҮМИ!!!"

1...2...3!

Бүсгүйн гараас чанга гэгч нь атган авсан Минсог тавихгүй гэх шиг толгой сэгсэрлээ.
Тэр Рюүмиг дээш татан гаргаад:
-"Ухаан орооч, Хван Рюүми!! 15 давхраас унаад амьд үлдэнэ гэж бодоо юу? Миний хажууд байснаас үхэх нь дээр гэж үү!"

Цөхөрсөн янзтай ийн өгүүлэхэд Рюүми үг дуугарсангүй. Хөдөлгөөнгүй нүдээ анивчин суухад Минсог түүнийг гар дээрээ өргөн авч:
-"Чамайг гэмтээх зүйл юу ч үгүй өрөөнд очъё. Нүднийхээ өмнө хайртай нэгнээ дахин алдахыг тэсэж чадахгүй..."

•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

•Зохиолчийн талаас•

-"Хараал идэг! Бүгдийг чинь хараал идэг! Та нар ердөө л нэг эмэгтэйг хамгаалах тушаалтай байсан. Гэтэл энэ тийм хэцүү байсан хэрэг үү?!"

Daddy, Let Me GoWhere stories live. Discover now