XIV. Яагаад!

778 50 5
                                    

Минсог гарыг минь атган нүүрэнд тулан ирээд "Тэгвэл надтай хамт байж болно гэж үү?"

-"Энэ хорвоо дэлхий нуран унаж, бүх зүйл хувь заяаны эрхээр төгссөн ч би чамайг алж чадахгүй... Гэлээ гээд үзэн ядалтаа мартаад хажууд чинь хэзээ ч үлдэхгүй..."

•Минсогийн талаас•

Амьдрал минь хэзээнээс ийм утга учиргүй, замбараагүй болчихсоныг ойлгохгүй юм. Би ердөө л хайрыг хүссэн. Зүрх сэтгэлд минь тухлан суугаад хэчнээн хичээгээд хөөж гаргах зориг хүрдэггүй энэ бүсгүйд дэндүү их хайртай.

Гэвч түүнийхээ хувьд би ердөө л нэг алуурчин! Ахыг нь хөнөөж, эхийг нь эрэмдэглэн хаясан хараал идсэн нүгэлтэн.

Тэр өдрийн үнэнг, тэгээд л болоод өнгөрсөн үйл явдлыг дурсан өгүүлбээс 3 өдрийн турш цутгасан аадар бороотой тэнгэр шиг бүрхэг бас жихүүн байх биз ээ.

...3 жилийн өмнөх цас хаяалсан орой. Нас барахаасаа өмнөхөн хэлсэн Луханы үгс. Энэ хорвоо дэлхий дээр үнэнийг мэдэх гуравхан хүн.

БИ, ӨӨД БОЛСОН ЛУХАН, бас ЖУНИН. ТЭГЭЭД Л БОЛОО!

...-"Байнга уулздаг агуулахын дэргэд хүлээж байя" гэх Луханы зурвас.

Түүнтэй нүүр тулахаас айж байсан ч би очсон. Юу ч болоогүй мэт инээсээр мөрөн дээр нь цохисон ч Лухан аль хэдийн сүнсээ чөтгөрт тушаачихсан байсан...

Тэр амьдралынхаа сүүлчийн янжуурыг надтай хамт зогсоод асаахдаа:
-"Минсог, надад хэлэх зүйл байхгүй гэж үү?" хэмээн тавласан аятай асуусан сан.

-"Үгүй ээ, байхгүй. Жюүвиг өөд болсноос хойш чамтай хоёулханаа уулзаагүй юм байна шүү."

Татан зогсох янжуурынхаа утааг хааяа нэг үлээн гадагшлуулахдаа Лухан уртаар санаа алдана. Нам гүм ноёлосон ганцхан агуулахын хажууд уй гашуу минь эхэлнэ гэж яахан санах билээ.

Тэр тамхиа дуусгаад үг хэлэлгүй надтай нударга зөрүүлсэн юм. Дээр минь гарч нүүр нүдгүй цохихдоо Лухан уйлж байсан. Хамаг бие нь чичирж, доторх адгийн бодолтойгоо тэмцэхээр хичээж буй нь мэдрэгдэнэ.

-"Яагаад хэлээгүй юм?! ЯАГААД?? Жюүвигийн гэдсэнд миний хүү байсан. Тэр минь хүүтэй минь хамт диваажин руу явчихсан. Түүнийг минь алсан хүн чиний эцэг байсан гэдгийг яагаад хэлээгүй юм бэ?!"

Цус болсон нүүрэн дээр минь дусах түүний нулимс. Гэм нүгэл, үйлийн үрийн минь төлөөс.

Лухан дээш босож хоолойн чадал мэдэн орилоход надад өмнө нь сөгдөхөөс өөр хийж чадах зүйл байсангүй. Бас түүнд хэлсэн сүүлчийн үг. "УУЧЛААРАЙ"

Тэр өвдөг дээрээ суун халааснаасаа буу гарган гарт минь бариулаад:
-"Чиний буруу биш ээ, Ким Минсог. Чи хэчнээн сайн хүн болох гэж хичээсэн ч судсаар чинь гүйж байгаа бохир цус хэзээ ч өөрчлөгдөхгүй. Чамд үнэнийг хэлэх боломж байсан. Гэвч чи эцсээ хүртэл худал хуурмагийг сонгосон. Энэ бүхний дараа дүүгийн минь амьдралаас үүрд алга бол!"

Түүний шүд зуун хэлсэн энэ хэдхэн үгс хангалттай ихээр өвтгөж байв. Харин үүний дараах үйлдэл нь бүр ч аймшигтай байсан юм.

Өөр лүүгээ чиглүүлэн гарт минь атгуулсан бууныхаа гохыг тэр дарчихсан. Буун дуу тас хийн дуугарч, халуун цус нь мэдрэгдэхэд л эрүүл ухаанаа олсон сон.

-"Яаж байгаа юм! Лухан яаж байгаа юм. Үхэж болохгүй. Амьд үлд. Лухан!!"

Тэр миний зүг инээмсэглэсээр хэлсэн сүүлчийн үг. Амнаас нь л сонсоогүй бол хэзээ ч итгэж чадахгүй байсан зүйлс...

-"Ингээд... чи хайрлагдахгүй. Рюүми чамайг үзэн ядах болно. Би үгүй болсон ч дурсагдаж, харин чи үхэн үхтлээ тарчилна. Амьдын тамыг мэдрээд үз, Минсог аа.. Энэ миний чамд өгөх эцсийн бэлэг!"

Шинэхэн орсон цагаахан цас тэр өдрийн уй гашуу, амьгүй болсон түүний бүлээн цогцос, хөрж амжаагүй халуун цусанд будагдан ув улаан болсон байсан сан.

Найз минь амьдрахыг хүсээгүй. Бас амьд яваа цагт минь хайр мэдрэх жаргалыг амтлуулахыг хүсээгүй!

-"Битгий үхээч, Лухан. Намайг битгий ингэж шийтгээч дээ. Сүнс ч үгүй, зүрх ч үгүй тамд бүү үлдээгээч!"

...Цогцсыг нь тэврэн уйлж суухад хажууханд сонсогдсон хөлийн чимээ. Түүнийг даган ирсэн хайрт нэгний минь хоолой.
-"Минсог ахаа... Ах.. Ах яачихсан юм бэ?"

Эргэн харвал Рюүми ээжтэйгээ хамт зогсож байсан. Хажууд минь байх бууг харсан Хван эзэгтэй "Хүүг минь хороосон мангас" хэмээн чангаар хашхираад гүйн ирж Луханыг тэврэн авсан сан.

Рюүми мөрөн дээр минь зөөлөн товшиж:
-"...Ахыг та алаагүй биз дээ. Энэ худлаа биз дээ."

Хариу хэлж чадалгүй толгой дотор минь эргэлдэж байсан ганцхан асуулт...
-"ЯАГААД, ЯАГААД ЛУХАН!? НАМАЙГ ЗОВООХ АМЬ НАСНААС ЧИНЬ ИЛҮҮ ЧУХАЛ БАЙСАН ЮМ ГЭЖ ҮҮ!?"

•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

~ҮЗЭН ЯДАЛТ ОРГҮЙ ХООСОН МЭДРЭМЖЭЭС ТӨРДӨГГҮЙ. ТҮҮНИЙ ӨМНӨ ХАЙР АЛЬ ЭСВЭЛ ГОМДОЛ ЦӨХРӨЛ ОРШИН БАЙДАГ.~

A/N: Бараг 5 сарын дараах шинэ хэсэг😂♥️ Эргэн ирэлт хийлээ. Идэвхтэй байх гэж хичээнээ😂♥️😎

•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 17, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Daddy, Let Me GoWhere stories live. Discover now