VII. Үхчихсэн

1.2K 91 6
                                    

...Би Рюүмигийн бэлхүүсээр ороон тэвэрч, зочны өрөөний буйдан дээр хэвтүүлэн хувцсыг нь тайлахад дотор бачуураад ирэх нь тэр.

Хүзүүнээс эхлээд эгэмний яс хүртэл улаан мөр үзэгдэх агаад түүний минь хэсэг бүрт өөрийн нэрийг шивчихсэн мэт санагдана.
Биеэ татан суугаад, тайвшрах гэж хичээн:
-"Рюүми, нааш ир."

Тэр гайхсан янзтай хажууд минь ирэхэд би өвдгөн дээрээ цохиж:
-"Доошоо хараад хэвт." гэхэд Рюүми чимээгүйхэн доош харлаа.

Дараагийн үйлдэлд минь тэр цочирдсон бололтой чангаар хашхирна. Өгзгөн дээр нь цохисон нь түүнд үнэхээр хачин санагдсан бололтой.
-"Юу буруу хийснээ мэдэж байна уу? Яагаад шийтгүүлж буйгаа ойлгож байна уу?"

-"Үгүй ээ, мэдэхгүй! Жан Ишин, өвдөж байна боль л доо."
Дахин нэг цохиход тэр уйлах аядан мэгшиж, өмднөөс минь зуугаад:
-"Ойлголоо. Ойлгосон болохоор боль л доо. Өвдөөд байна. Битгий өвтгө л дөө."

Би түүнийг дээш босгоход Рюүми уйлчихсан байх нь тэр. Нулимс нь урсаж, уруул нь өмөлзөхөд л хэтрүүлчихсэн гэдгээ ойлгох шиг.
-"Жан Ишин, яаж байгаа юм!? Өвдөж байна гэж хэлсэн. Боль гэж гуйсан."

-"Рюүми. Би чамд бусдын зүрх сэтгэлээр, миний хайраар тоглож болно гэж хэлсэн. Гэхдээ, өөрийнхөө биеэр тэдний зугааг гарга гэх зөвшөөрөл өгөөгүй санагдах юм!"

Би өрөөг тойрон алхлаад яриагаа үргэлжлүүлж:
-"7 хоног гэрийн хорионд. Шийтгэл чинь дуусах хүртэл гэрээс гарч болохгүй."

-"ЮУ?!"

Рюүми хашхирсаар дээш босоход би түүнийг гар дээрээ өргөөд:
-"Чи буруу сонсоогүй ээ, гайхах хэрэггүй. Одоо явж унтъя, хонгор минь."

•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

•Рюүмигийн талаас•

...Өглөөний 6 цаг 30 минут.  Тохируулан тавьсан сэрүүлгийн дуугаар сандран босвол хажууд минь хэвтэх залуу нойрмоглосон аятай нүдээ нухна.

Тэр ширээн дээрх цаг руу нэг харж, над руу эргэн ширтээд:
-"Ийм эрт яах гэж байгаа юм? Яагаад ингэтлээ улайчихсан юм бэ?"

-"Улайсан гэнэ шүү. Хэн...хэн улайсан юм. Хичээлдээ явах хэрэгтэй.."

Ишин толгой сэгсрэн, зэвүүнээр жуумалзаж гарыг минь дарсаар хэвтүүллээ.
-"Шийтгэл чинь дөнгөж эхэлж байхад хаашаа явах гээв? Захиралд чамайг компани руу явуулсан гээд хэлчихсэн болохоор одоо унт даа."

Daddy, Let Me GoWhere stories live. Discover now