XI. Зүрхэнд үүссэн ангал

913 56 5
                                    

•Зохиолчийн талаас•

...Хөшигний завсраар арай хийн нэвтлэн орж ирэх нарны гэрэл. Хананд тулган тавьсан орноос 10 алхмын зайд байрлуулсан тансаг хийцийн төгөлдөр хуур.

Орон дээр өөрийн ухаангүй хэвтэх Рюүми хар дарах аятай хөмсгөө атируулан толгойгоо сэгсчинэ.

Арьсан буйдан дээр тухлан сууж, тамхины утаагаа удаанаар үлээх Минсог түүний зүг бодлогошронгуй харцаар ширтэх ажээ.
Тэр дээш босон цонхны хажууд зогсоод:

-"Үнэн худал хоёр хэзээ ч эв найртай зэрэгцэн оршиж болдоггүй байх. Хувцсаа булаалгасан үнэн арай хийн арав алхахад атгаг санаа гарган зугтсан худал дэлхийг гурав тойрчихсон байдаг шүү дээ..."

Уртаар санаа алдахынхаа хажуугаар ийн өгүүлээд ямар нэгэн зүйлийг дурсах шиг нүдээ тас анив

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Уртаар санаа алдахынхаа хажуугаар ийн өгүүлээд ямар нэгэн зүйлийг дурсах шиг нүдээ тас анив.
-"Ахаа.." гэх дуугаар тэр хойш эргэн хараад суу хэмээн толгойгоороо дохилоо.

-"Ким Жунин, чи хоцорлоо! Яаж өрөө цайруулах гэж байна даа?!"
Залуу шоглосон янзтай инээсээр ширээн дээр гар буу, 2 ширхэг сумтай хамт гарган тавилаа.

-"Та хэнийг тонилгохыг хүсэж байна? Тэр хүн хэн ч байсан энэ хоёр сумны нэг нь зүрхэнд нь, нөгөөх нь тархинд нь зоогдох болно."
Ийн хэлэхэд нь Минсог хүссэн хариултаа авсан мэт гараа элгэндээ наан суугаад Рюүмигийн зүг харав.

-"Миний эмэгтэйд хүрсэн тэр н*вшийг ал. Энэ ажил амархан байхгүй. Гэхдээ би хүссэнээ авахаас нааш зогсох хүн биш гэдгийг чи мэднэ. Тэр энэ хорвоо дээр амьд орших цагт өмнө минь битгий гарч ирээрэй!"

Жунин толгой дохин босож, хаалга руу зүглэхдээ:
-"Яагаад Хван авхайд үнэнийг хэлж болохгүй гэж? 3 жилийн өмнө ч, одоо ч тэр юуны төлөө худал үгсээр өөрөөсөө түлхээд байгаа юм бэ? 18 настай Хван авхай гэвэл таны бүх үгэнд итгэх байсан, үгүй гэж үү?"

Минсог ухаангүй хэвтэх Рюүмигийн үсийг зөөлөн гэгч нь хойш элбэж:
-"Луханы аз жаргалыг булаасан нэгний өмнөөс би нүглийг нь үүрч байгаа юм.."

Daddy, Let Me GoWhere stories live. Discover now