IV. Гарын үсгээ зур

1.3K 110 7
                                    

-"Рюүми чи байж ээ. Хувь тавилан гэх энэ оньсон тоглоом учрыг нь олоход үнэхээр хэцүү юм. Гэхдээ, чи хажууд минь байхад алдаад явуулчхаж болохгүй биз дээ."

Рюүми хөгжмийн чанга чимээнд үгийг минь сонсоогүй бололтой том алаг нүдээ бүлтэлзүүлэхэд нь би юу ч хэлэлгүй толгойг нь элбээд үдэшлэгийн заалыг орхин гарлаа.
Машиндаа суун Жүнмёоны гэр лүү явахад нүүрэнд өөрийн эрхгүй инээмсэглэл тодорно.

Цаг хэртэй явсны эцэст хоёр давхар хаусын урд ирж хаалгыг нь яаран тогшиход Жүнмёон унтлагын хувцас, сэгсийсэн үстэй амьтан хаалгаа тайлан өгөх ажээ.
-"Жүнмёонаа, надад хэлээд аль. Софи... жинхэнэ нэр нь хэн юм бэ?"

Тэр миний зүг өрөвдөж, дорд үзсэн байдалтай ширтээд, мөрөн дээр минь чангаар алгадаад:
-"Жан Ишин галзуу амьтан минь, хар шөнөөр тийм юм асуух гэж амттай зүүдийг минь тасалдуулаа юу?! Камжа гэдэг юм. Одоо яв. Далд ор."

Би байшин луу орж буйдан дээр суухад тэр уур нь хүрсэн янзтай муухай орилон зогсоод удалгүй өөдөөс минь харан суулаа.
-"Ким Жүнмёон, Софигийн жинхэнэ нэр.. Хван Рюүми мөн тийм үү? Хван Рюүми, Кёнсан их сургуулийн 3 курсын оюутан мөн биз дээ."

Жүнмёон надаас нүүр буруулж, хоолойгоо засахад нь миний зөв гэдгийг баттай мэдсэн юм. Тэр уртаар санаа алдан аль хэдийнээ арзайсан үсээ хойш илсээр:
-"Тэгээд юу мэдэх гээв? Аль хэдийн нэрийг нь мэдсэн байж яах гэж ирсэн юм?"

-"Түүний тухай мэдэх бүхнийг чинь. Ахынх нь тухай, Ким Минсогтой ямар холбоотой гээд бүхнийг хэл."

Жүнмёон ширээн дээрх аяганд хүйтэн ус хийн залгилаад:
-"Рюүмигийн ах Лухан, би, Минсог бид гурав хар багын сайн найзууд байсан. Луханы төрсөн дүү нас барсны дараа ээж нь эцэгтээ хаягдаж гудамжинд үхлээ хүлээж хэвтсэн 8 настай Рюүмиг өргөж авсан юм. Анх танилцахад Рюүми инээж ч чаддаггүй, биеэрээ дүүрэн шарх сорвинд баригдсан өрөвдөлтэй бяцхан охин байсан. Минсог Рюүмид тусладаг ах нь байсан бол дараа нь хайртай залуу нь болчихсон. Харин..."

Тэр яриагаа зогсооход юу болсныг мэдэж цөхөх зүйл байсангүй.
-"Ким Минсог Рюүмигийн ахыг алж, тэр өдрөөс хойш хайр биш өс хонзон тээх болсон тийм үү? Өргөж авсан ээж нь яасан юм бэ? Хэрвээ би зөөлөн сэтгэлээр түүнийг тэвэрч, шархыг нь анагаавал.."

Жүнмёон үгийг минь таслан дээш босож, Сөүлийн шөнийн дүр зураг тодоос тод харагдах том цонхныхоо өмнө очин зогсоод гараа чангаар атгахад нь дараа нь ирэх үгс нь юу байх бол гэхээс түгшинэ.
-"Тэр чиний сайхан сэтгэлийг хүлээж авч чадахгүй ээ. Рюүми хэлэхдээ ээж нь түүнд үлдсэн цор ганц гэр бүл нь гэдэг. Гэхдээ, ээж нь Рюүмиг Минсогийн хажууд хорьж буй төмөр тор. Өргөн уудам тэнгэрт нисэж эрх чөлөө, аз жаргалыг мэдрэхийн төлөө далавчаа дэлгэхэд л болох атал тэр эмэгтэй ургаж гүйцээгүй даль жигүүрийг нь хурц өргөст олсоор хүлж орхисон юм..."

Daddy, Let Me GoWhere stories live. Discover now