XIII. Хэзээ ч үлдэхгүй

910 90 35
                                    

...Өрөөнд нисэх ялаа хүртэл сонстох нам гүм байдал. Хааяа нэг бууныхаа хонгиог дуугарган суух Ишиний дуу л өрөөг дүүргэнэ. Жүнмён сая нэг ам нээж:
-"Чи үнэхээр Рюүмид хайртай гэж үү? Үнэндээ чамайг түүнд тэгтлээ хурдан дурлаж орхисон гэхэд итгэх арга алга. Зүгээр л бүхнийг мартаад өөр нэгнийг хайвал яасан юм?"

Ишин бодлогоширсон аятай хэсэг суугаад:
-"Би өөрөө ч мэдэхгүй байна, Жүнмён аа. Гэхдээ би нэг л зүйлийг хэлж чадна. Энэ дэлхий дээр Рюүмитэй төстэй нэгэн байх ч яг тэр минь хэзээ ч дахин давтагдашгүй. Тэр л биш бол бусад нь надад сонин биш. Намайг Ким Минсог дээр аваач."

Тэр гар дахь буугаа халаасандаа лав хийгээд их л нухацтай царайлан хэн нэгэн рүү залгав.
-"Залуусаа цуглуул! Бид анд гарах болно."

•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

...Харанхуй өрөөнд уйлан суух залуу бүсгүй хоёр. Рюүмигийн гарт атгуулсан буу нь яг л 5 настай хүүгийн уйдаад хаясан тоглоом мэт харагдана.

Минсог Рюүмигийн зүг гайхсан, давчидсан янзтай ширтээд:
-"ЯАГААД?! Би чамд анхны бөгөөд эцсийн удаа намайг хороогоод зугтах боломж олгосон. Гэтэл.. Гэтэл яагаад алж чадахгүй байгаа юм бэ?! Гарт чинь буу атгуулж өгч байхад юунд ийм сул дорой аашлаад байгаа юм!!?"

Бүсгүй үг дуугарсангүй. Хэлээ залгисан аятай чимээгүй суугаад Минсогийн нүүрийг зөөлөн элбээд хүч муутайхан инээмсэглэлээ. Тэгсээр тамир нь барагдсан бололтой ухаан балартан унах нь тэр.
-"Хван Рюүми. РЮҮМИ, ухаан орооч дээ.."

•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

...-"Минсог, чамтай уулзахыг хүссэн хүн надтай хамт байна. Боомтын хажууд нөгөө газраа уулзъя."

Жүнмён ийн хэлээд хариу сонссон ч үгүй утсаа тасаллаа. Түүний хажууд тамхилан зогсох Ишин шийдэмгий гэгч нь толгой дохино.

Daddy, Let Me GoWhere stories live. Discover now