[⚠️]VIII-Анхны шөнө

1.8K 80 4
                                    

•Рюүмигийн талаас•

...Өглөө сэрэхэд Ишин хажууд байсангүй. Ханын цаг хааяа нэг дуугарах нь босох цаг болсныг илтгэнэ. Нүдээ нээж ядан нойрмоглон хэвтвэл тэр улаан хормогч зүүж, хоолны хутгуур барьсаар өрөөнд орж ирлээ.

-"Рюүми, босоорой. Хоолоо идчихээд ажилдаа явах хэрэгтэй."

Түүний үгэнд нүдээ нээн томоор харж:
-"Ажил гэнээ?! Ямар ажил? Хаашаа явах гэж?"

Ишин духан дээр минь зөөлнөөр үнсээд:
-"Нэг өдрийн нарийн бичиг минь орноосоо бос доо. Захирлыгаа хоцроовол шийтгэл нь ямар байхыг төсөөлж чадахгүй нь."

Нүүр гараа угаан доош буувал Ишин хувцсаа сольж дуусчээ. Өө сэвгүй гэмээр царай, ямар ч бүсгүйн хүслэн болсон бие. Түүний биеийн хэсэг бүхнийг тодотгон өгсөн хар хослол, хүйтэн хэрнээ дур булаам харагдуулах нүдний шил.

 Түүний биеийн хэсэг бүхнийг тодотгон өгсөн хар хослол, хүйтэн хэрнээ дур булаам харагдуулах нүдний шил

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа ч тэр үнэхээр царайлаг юм.

Түүнийг ширтсээр нүд хужирлан зогстол Ишин над руу харж ямар нэг юм санасан бололтой жуумалзаад, нүд ирмэхийн зуур бэлхүүсээр минь тэвэрч уруул дээр үнсэж эхлэх нь тэр.

Эсэргүүцье гэвч намайг өөр лүүгээ сорох мэт түүний гүн гүнзгий, хүсэл тачаал дүүрэн үнсэлт... Амьсгал давхцан, дотор халууцаж эхлэхэд хоёр уруул хагацан:

-"Хонгор минь, болдог бол чамайг яг одоо идчихмээр байна. Гэхдээ, хүссэн зүйлийг минь өөрөө өгөх хүртэл чинь тэсэх болноо. Тэгвэл илүү амттай. Бас би зорилгодоо нэг алхам ойртсон гэж бодож байна."

Тэр ийн хэлээд өрөөнөөс гарахад нүүр минь халуу шатаж, дотор минь гацаж орхисон ямар нэг зүйлийг гаргаж хаяхаар байдгаараа хичээнэ.

-"Жан Ишин! Муу өөдгүй амьтан"

•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

Daddy, Let Me GoWhere stories live. Discover now