X. Алга болчихлоо

1.1K 77 11
                                    

...Шөнө дундын 4 цаг. Ишин цус болсон цагаан цамцаа урагдаж шарх даасан гартаа барьсаар өрөөнд орж ирлээ.
Тэр бөх гэгч нь унтах Рюүмигийн хажууд суугаад тамхиа асаан уушиглана.

-"Чи яг хэн юм бэ, Хван Рюүми?! Хааяа Чамайг л харахад бүх зүйлийг мартаж орхидог сэтгэл минь өөр нэгэнтэй хамт инээхийг чинь үзэхэд галзуурах шиг л болох юм."

Ишин түүний зүг нүд салгалгүй ширтэж, урдуур нь унжих үсийг хойг элбээд:
-"Чамтай адилхан эмэгтэйчүүд надад зөндөө олдоно. Магадгүй чамаас гайхалтай нь ч өвөрт минь шургах гэж хичээнэ. Гэтэл... чи л үгүй бол болохгүй мэт өвтгөх энэ хачирхалтай мэдрэмжийг хараал идэг!"

Тэр ямар нэгэн зүйлийг санасан мэт дээш босож, яаран алхалсаар гарлаа.
Чимээ аниргүй харанхуй өрөөг хааяа нэг зөөлөн ёолох Рюүмигийн дуу дүүргэх ажээ...

Чимээ аниргүй харанхуй өрөөг хааяа нэг зөөлөн ёолох Рюүмигийн дуу дүүргэх ажээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

Өглөөний нар дээр мандахад Рюүми арай ядан нүдээ нээв. Тэр орноосоо өндийн амьсгаадсаар өрөөг орхилоо.

...Цагаан даавуугаар биеэ халхалж, алхаж ядан буун ирэхэд нь Ишин цамцныхаа захыг янзлан сууна.
Тэр Рюүмигийн зүг харцаа шилжүүлээд гуя дээрээ товшиж:
-"Ирээд суу, биеийг чинь шалгая Babygirl"

Рюүми гайхсан аятай хөдөлгөөнгүй зогсоод:
-"Юу, Ишин..."

Түүний хэлсэн үгэнд Ишин хөмсөг атируулан хүйтэн харцаар ширтэх нь тэр. Хөлөө чирэн алхалсаар өмнө нь ирж, ар дагзнаас нь барин уруул дээр нь чангаар үнслээ.

Хоёр уруул хагацахад Ишин зэвүүн гэгч нь мушилзаад:
-"Бяцхан охин минь, бидэнд дүрэм хэрэгтэй бололтой! Наашаа хүрээд ир."

Тэр Рюүмиг өвөр дээрээ суулган нүд салгалгүй харна. Хацраар нь гараа гүйлгэж, үсээр нь тоглохынхоо хажуугаар таатай нь аргагүй амандаа дуу аялах ажээ.

-"Би чамаас арван насаар ах, бяцхан охин минь. Надтай хүндэтгэлтэй харьц. Би тийм сайхан ааштай хүн биш. Зөрүүдлэх хэрэггүй. Нэрээр минь дуудаж болохгүй ойлгосон уу?"

Daddy, Let Me GoWhere stories live. Discover now