IX. Real Daddy

1.3K 86 17
                                    

•Зохиолчийн талаас•

...Өглөөний 9:00 цаг. Өчигдөр шөнийн ажлаа дуусгасан тэд орноосоо босох шинжгүй тэврэлдэн хэвтэнэ.

Ишин бөх гэгч нь унтах Рюүмигийн үсийг эргүүлэн тоглож, хааяа нэг чих рүү нь зөөлөн үлээсээр жуумалзах ажээ.
Тэр гараа явуулан түүний гуяас чимхлэхэд Рюүми ёолон арай хийн нүдээ нээлээ.

-"Унтахгүй яагаад сэрчихсэн юм бэ, нойр нь хүрэхгүй байна уу?"

Ишин ийн хэлээд хөмсгөө өргөхөд Рюүми уртаар санаа алдаад:
-"Ёстой нэг. Жан ноёнтоон ийм зэвүүн байж болдог хэрэг үү? Алив холд" гэсээр орноосоо өндийлөө.

Хөл дээрээ босон зогссон түүнийг Ишин өөр лүүгээ татаж, зэвүүн гэгч нь мушилзах нь юу бодож буйг төвөггүйхэн илтгээд өгөх шиг.
-"Өнөөдөр бүтэн сайн өдөр. Чамд хийх ажил байхгүй. Үргэлжлүүлбэл яаж байна даа."

Рюүми толгой сэгсэрсээр дээш босож:
-"Надад мэдээж хийх ажил байгаа. Өвлийн амралт эхэлсэнтэй холбоотой үдэшлэг болно. Би зохион байгуулагч нь."

Түүний яриаг сонсож суусан Ишин хөмсгөө зангидан гараа элгэндээ наагаад ард нь очин зогслоо. Рюүми баясгалантай гэгч нь инээсээр амандаа дуу аялах түүнд таалагдаагүй бололтой:
-"Тэнд чинь эрэгтэй хүн байгаа биз дээ. Бас архи. Заавал явах гээ юу. Тэгтлээ зугаатай байгаа хэрэг үү?!"

Захирсан аятай асуухад Рюүми шилэн хүзүүгээ маажсаар толгой дохин өрөөг орхилоо.

Ишин түүнийг нүд салгалгүй ажиглан хараад:
-"Тэг ээ, явж болно. Гэхдээ архи ууж болохгүй, орой 22 цагаас өмнө буцаж ирэх хэрэгтэй шүү. Ганц минут ч болтугай хоцрох юм бол та том асуудалд орно гэж мэдээрэй!!!"

•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

•Рюүмигийн талаас•

...Оройн хүлээн авалтад бэлдэн нааш цааш гүйсээр цаг боллоо. Үдэшлэг 18:00 цагт эхэлнэ. Дээд курсын хүмүүс, бас хэдэн багш ирж аль хэдийнээ суудлаа эзэлжээ.

Тэд хоол идэн, хажуугаар нь хундага тулган суугаад элдэв зүйлийг ярьж хууч хөөрөх ажээ.

Би ширэн тойрон явж хэрэгтэй зүйл байгаа эсэхийг асуугаад архи уухаас зайлсхийж байлаа. Бааранд хөгжим эгшиглэж, хүмүүс хоорондоо бүжиглэн, зарим нь хөхрөн инээхийг харан суутал дээд курсын ах хажууд ирэн мөрөөр тэвэрлээ.

Daddy, Let Me GoWhere stories live. Discover now