III. Багт наадам

1.6K 115 23
                                    

•Ишиний талаас•

...-"Аргагүй шүү дээ, ахыг нь алсан хүнд хэн хайртай байх юм бэ?!"

Би түүнийг заамдан авсан гараа суллаж, нухацтай царайлан буйдан дээр суугаад:
-"Юу? Софигийн ахыг Ким Минсог алчихсан хэрэг үү? Тийм бол тэр яагаад Lunar Moon-д ажилладаг юм. Үнэхээр галзуурчхаагүй биз дээ."

Жүнмёон юу ч хэлсэнгүй толгой сэгсрээд, уртаар санаа алдах нь хачирхалтай. Тэр саяхан буцалгасан бололтой халуун зутан шөл ширээн дээр авчран тавьж:
-"Хурдан идчихээд ажил руугаа яв даа. Би найз чинь байсан ч хэлж болохгүй зүйл гэж бий. Аз чинь таарвал юу болсныг Софигоос өөрөөс нь сонсоорой."

•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

...Ажил дээр ирэхэд нам гүм сургуулийн хонгил, хоосон өрөө намайг угтлаа. 3 дахь өдөр хэрнээ оюутнууд ч багш нар ч үзэгдэхгүй нь тун сонин. Ширээнийхээ ард
кофе уун суувал сургуулийн захирал чанга гэгч нь хөхөрсөөр орж ирэв.
-"Зан ноёнтоон, төсөл чинь амжилттай явж байна уу?"

-"Тиймээ, захирал таны ачаар. Надад гаргаж өгсөн туслах их ухаантай бүсгүй байна лээ. Гэхдээ, сургууль яагаад ийм чимээгүй байгаа юм бэ? Амралт эхлэх болоогүй биз дээ?"

Тэр өрөөний хананд өлгөсөн хуанлийн урд зогсоод, итгэж ядсан аятай толгой сэгсрээд:
-"Өнөөдөр 12 сарын 25 шүү дээ. Жил болгон Христосын мэндэлсэн өдрөөр үдэшлэг зохиодог юм. Энэ удаагийн зохион байгуулагч нь өөр хэн ч биш таны туслах Хван Рюүми. Сэдэв нь 'Багаар далдалсан харанхуйн нууцууд'. Та ч бас очиж болно шүү."

Захирал ийн хэлээд өрөөг орхин гарахад толгой дотор минь эргэлдсээр дэндүү удсан нууцыг тайлах хүсэл бүр ч ихээр төрж эхэллээ.

Агаар амьсгалахаар сургуулийн гадаах цэцэрлэгээр алхан явтал ажлын хувцастай залуустай ярилцан зогсох Рюүми нүдэнд тусна. Урт түрийтэй гутал, хар өнгийн богино пальто өмссөн нь турьхан бие, сайхан хөлийг нь тодотгон өгөх аж. Хувцастайгаа зохицоогүй тод өнгийн алчуур хүзүүгээрээ ороосон нь хааяа нэг салхинд хийсэж, олон асуултыг тархинд минь сийлчих шиг.

Тэр хэсэг ажилчидтай ярьж зогсоод намайг анзаарсан бололтой нүүр дүүрэн инээмсэглэсээр гараа даллалаа. Удалгүй Рюүми гоёмсог өдөө дэлгээд ихэмсэг гэгч нь алхах тогос шиг аажуухан явсаар өмнө минь ирлээ.
-"Зан ноёнтоон, өдрийн мэнд" гэсээр нарны гэрэлд гялалзах үсээ чихнийхээ хойгуур элбэнэ.

Daddy, Let Me GoWhere stories live. Discover now