II. Минийх байх ёстой

1.9K 156 23
                                    

...Шинэхэн ажилдаа томилогдон ирснээс хойш аль хэдийнээ 7 хоног өнгөрчээ. Сургуулиас гарган өгсөн ажлын өрөө 6 давхарт орших агаад утга зохиолын тэнхим хажууханд байрлана.
Хананд өлгөсөн гар хийцийн цаг үд дундын 12-ыг заахад Рюүми хийж дассан шигээ зөөлөн инээмсэглэл тодруулсаар өрөөнд орж ирлээ.

-"Сайн байна уу, Зан ноёнтоон. Тусламж хэрэгтэй зүйл байгаа юу?" Тэр нэг мөрөндөө үүрсэн хар цүнхээ ширээн дээр тавингаа ийн хэлээд гараа урдаа барин зогслоо.
-"Хэрвээ болно гэвэл... энэ материалыг хэвлээд өгөөч."

Рюүми толгой дохиж, сул тавьсан хар үсээ чихнийхээ хойгуур элбээд баруун талд байрлуулсан хэвлэх машины урд очин зогслоо. Тэр сая л нэг юм анзаарсан бололтой цаасан дээрх бичгийг гүйлгэн уншаад:
-"Зан ноёнтоон, та ер нь энд ямар төсөл явуулах гэж ирсэн юм бэ? Энэ цаасан дээрх мэдээллээс харахад та төслийн ахлагч биш хүний наймаачин шиг санагдаж байна." гэсээр хэвлэх материалыг доош унагаж орхив.

Миний зүг сэжиглэж, гайхсан харцаар ширтэхэд нь би суудлаасаа босон түүнд алхам алхмаар ойртоно. Өмнө нь тулан очиход л Рюүми хойш ухарсаар хананд шахагдлаа.
-"Хэрвээ би луйварчин, хүний наймаачин гэвэл чи надтай урьдын адил эелдэг харьцах уу? Үнэхээр галзуу амьтан байвал харшид минь уран баримал болон зогсох уу?"

Тэр хэсэг гайхсан янзтай нүд салгалгүй ширтээд, урт турьхан хуруугаараа амыг минь таглаад учир нь үл ойлгогдох хачирхалтай инээмсэглэл тодрууллаа.
-"Зан ноёнтоон, гаж донтон шиг аашлах хэрэггүй. Сайхан царайнд тань огтхон ч зохихгүй байна. Юу хийж буйгаа хэлэхийг хүсэхгүй бол үг дуугарах хэрэггүй дээ."

Рюүми өрөөг орхин гарахад нүүрэнд минь өөрийн эрхгүй мишээл тодрох агаад дотор нэг л хачин мэдрэмж төрөх аж.
Өнөөдөр орой түүн дээр очно. Нүүрийг нь хаасан багийг хуулан авч, үзэсгэлэнтэй харц, тунгалаг нүдийг нь бүтнээр нь харна.

-"Софи, жинхэнэ төрхөө миний урд дэлгэн тавих уу? Эсвэл надаас үүрд нуугдах уу?"

••••••••••••••••••••••••••••

...Шөнө дундын 12 цаг. "Lunar Moon" клубын хаалгаар оров уу үгүй юу намуухан аяз чихийг минь тэвэрч, хүндээр амьсгалах бүжигчдийн дуу зүрх гижигдэнэ.
Тайзны өөдөөс харсан эхний эгнээнд суудлаа эзлэн, Софиг гарч ирэхийг хүлээлээ.

-"Чи үнэхээр эргээд иржээ. Жинхэнээсээ дурлачихсан хэрэг үү?" гэх танил хоолой, бадируун гартай хамт мөрөн дээр минь буулаа.
-"Амаа тат, Ким Жүнмёон. Чамд шоолуулах гэж ирээгүй юм шүү."

Daddy, Let Me GoWhere stories live. Discover now