V. Сүүлчийн удаа

1.1K 98 8
                                    

...Нүдэндээ итгэж чадахгүй нь. Хажууд нь байхад амар тайван гэх зүйлийг анх удаагаа мэдэрч болох мэт санагдсан тэр. Биед минь тусах хүрэлт нь, чихэнд минь мэдрэгдэх амьсгал нь энгийн хэрнээ онцгой хэмээн мэдрэгдсэн нэгэн...

Жан Ишин

Тэр хүзүүндээ зүүсэн хар зангиагаа тайлан надад ойртоход нь зүрх минь золтой л дэлбэрчхээгүй. Энэ мэдрэмж, догдлол гэхээс илүүтэй айдас байсан.
-"Рюүми, энэ цаасан дээр гарын үсгээ зурсан цагаас эхлээд бид огт хамааралгүй хөндлөнгийн хүмүүс бус зүрх сэтгэлээр холбогдсон хосууд болсон. Тиймээс битгий зугт."

Бэлхүүсээр минь ороосон гараа бүр ч илүү чангалж, намайг өөр лүүгээ татан ийн хэлэхдээ тэр тохуурхсан аятай инээмсэглэн зөөлөн хоолойгоор өгүүлэх аж.

Ишин миний үсийг эргүүлэн тоглож, энгэр цээжиндээ наан тэврэхэд зүрхний цохилт нь дэндүү тодоор мэдрэгдэнэ.
-"За тэгээд, хэзээ нүүж ирэх гэж байна Рюүми. Чамтайгаа хамт амьдарна гэхээс тэвчиж чадахгүй нь. Эрт ирэх тусмаа сайн шүү, хонгор минь."

Би түүний тэврээс арай хийн зугтан холдож, гүнзгий амьсгаа аваад:
-"Надад яарах хүсэл алга. Ажлаасаа гарч, ээжийн асуудлыг шийдэх хүртэл өөр асуудал хүсэхгүй байна. Нэгэнт л гэрээ хийснээс хойш би асуудал үүсгэхгүй ээ."

Тэр чангаар инээж ширээн дээр гарган тавьсан янжуураа амандаа зуун асаагаад утааг нь нүүр лүү минь үлээж орхилоо.

-"Рюүми, хонгор минь. Хэчнээн ихээр галзуу амьтан шиг аашилж, өөдгүй өл*гчин мэт тоглосон ч би чамайг өөрөөсөө түлхэхгүй. Хван Рюүми гэх бүсгүй миний хувьд цор ганц нэгэн болохоор тэр шүү дээ."

Ишин хослолынхоо дотуур өмссөн цамцныхаа эхний дөрвөн товчийг тайлан задгайлахад нь хөлсөндөө баригдан гялалзах арьс нь цус сорогчийнх мэт цав цагаан юм.
Түүнээс үнэртэх сулхан үнэртэй ус тамхины утаатай холилдох нь яагаад гэдгийг бүү мэд дасахад хэцүү байсангүй.

-"Жан Ишин, тэгвэл би өөр нэгэнтэй зугаацвал яах вэ? Үнэнийг хэлэхэд би хэн нэгэнд зүрх сэтгэлээ дахин өгөх бодолгүй байна. Та хүсэж байвал зүгээр л уйдаа чинь гарах хүртэл тоглож өгч болох юм."

Түүний зөөлөн харц хормын төдийд олзондоо гэтэх арслангийнх шиг ширүүсч дөхөн ирж эрүүнээс дээш өргөнө. Ишин уруул дээр минь шунаглан үнсэж, нүдний урдуур унжсан үсийг хойш элбээд:
-"Хүссэнээрээ тоглож болно оо. Миний зүрхээр ч, бусдын зүрхээр ч ханатлаа зугаац хонгорхон минь. Чи л жаргалтай байвал бусдыг нь зүгээр л чөтгөр аваг."

Daddy, Let Me GoWhere stories live. Discover now