VI. Тоглоомоо эхэлье

1.2K 94 24
                                    

...Минсог бэлхүүсээр минь ороон нүцгэн цээжиндээ нааж озон үнснэ. Нэг гараараа үсээр минь оролдон зөөлөн амьсгаадах аж.

Тэр бугуйгаас минь татсаар өөрөө орон дээр суун намайг өвөр дээрээ гаргаад хүсэл тачаал, хайр дүүрэн нүдээр ширтлээ. Минсог ёжтой нь аргагүй инээж:
-"Намайг үнсэхгүй хэрэг үү? Урд чинь байгаа энэ залууг эзэмдэхгүй юм уу?"

-"Ким Минсог... Чи их дорой юм. Бүр уйдчихлаа" хэмээн хэлээд босох гэвэл тэр гараас минь татан ор луу шидэх шахам хэвтүүлээд дээрээс харан хөмсөг зангидна.

-"Рюүми, араатныг өдөөж орхичхоод уурыг нь дарахгүй гараад явчихвал болохгүй шүү дээ."

Тэр биеийн хэсэг бүрт минь хүрч, хүзүү, эгэм гээд нүдэнд нь харагдах бүхий л газарт хайрын тэмдгээ үлдээн шимээд:
-"Тоглоомоо эхэлцгээе, хонгор минь. Юу ч бодолгүй дотроос чинь эзэмдэх хүсэлд, миний бэлэглэх үнсэлтэд умба!"

•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

...Өглөө сэрэхэд тэр хажууд байсангүй. Орны хажуу дахь жижигхэн шүүгээн дээр алтан карт, ямар нэг зүйл нямбайлан бичсэн цаас намайг угтан авлаа.

-"Ирэх хүртэл минь хүлээж байгаарай. Цаг нь болоход гашуун  үнэнийг, түүнээс чамд уламжилсан үгсийг өмнө чинь дэлгэн тавъя."

Инээд хүрч байна... Юуг илчилж, юун тухай хэлэх гэж буй чинь надад хамаагүй.

Би чиний хүүхэлдэй биш. Ирэхийг чинь хүлээн гуниж, хуурамч инээмсэглэлд чинь хайлан урсах гэнэн хонгор барби биш!

Би эрвээхий биш. Нээгээд мартсан торны хаалгаар гарч, тэнгэрт дүүлэн нисэх эрх чөлөөт шувуухай!

Хувцсаа өмсөн өрөөг орхиод менежертэй уулзахаар яаран алхаллаа. Хаалга тогшин орвол нүүрэнд нь үрчлээ суусан ч нүднийх нь гал одоо ч дүрэлзэн асах эмэгтэй урьдын адил намайг угтан авав.

"Lunar Moon"-д ажиллаж эхэлснээс хойш Жүнмёон, Юүн эгч хоёроос өөр хүн атгаг санаа, муу бодолгүйгээр чин сэтгэлээсээ миний зүг инээмсэглэж байсан эсэхийг мэдэхгүй юм.

Тэр зөөлөн мишээл тодруулж, ширээнд уриад:
-"Рюүми ямар хэргээр ирээв? Асуудал гарсан юм уу?

-"Юүн эгчээ, би ажлаасаа гармаар байна..."

•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

Daddy, Let Me GoWhere stories live. Discover now