Цэлгэр цонхоор шаргал өдрүүд зурайж ширээн дээр халуун кофе, хажууд нь гар утас харин дээр нь хайртай нэгнийх нь гар байх нь амьдралаас авч болох олон жижиг таашаалын нэг аж. Үён ширээний нөгөө талд суух залуу руу удтал ширтсэнийхээ дараа харцаа доош гүйлгэн гар дээр нь тогтоосон юм. Атгаад халаасламаар эсвэл атганд нь дулаацмаар тэр гаранд цагаан бент дэндүү зохиж. Гэхдээ хэр бэртсэн болоод тийм томоор ийм зузаан ороосныг нь үл тоож чадаагүй юм. Биеийнх нь инч бүрийг үргэлж ширтсээр арьсан дээр нь байх толбо, сорив, мэнгэ гээд бүхий л өөг нь нарийн мэддэг түүний хувьд шинэ бэртэл бүр санааг нь зовоодог ажээ.
Үён: Гараа яасан юм?
Сан: Чамд хамаагүй.
Үён: Ядаж ийм энгийн зүйлд ч хариулж болохгүй юу?
Сан: Миний тухай юу ч байсан чи битгий хошуу дүр.
Сан хөмсгөө зангидах ба Үёнтой ярихдаа хоолойн өнгө нь автоматаар л ширүүснэ. Харц нь түүн рүү хором ч зүглэхгүй. Харах л юм бол Үён түүнийг яг л Медуза шиг хөшөө болгон хувиргачих аятай хялам ч хийхгүй байх аж.
Үён: Чиний бүх зүйл надад хамаатай гэдгийг ойлгох болоогүй гэж үү? Би чамд хайртай хэвээр байгаа цагт үсний ширхэг бүр чинь минийх гэж мэд!
Сан: Галзуу новш чинь! Би чиний тархи яаж ажилладгийг гайхах юм, чи өөрийгөө тархины цахилгаан бичлэгт орж систем чинь хэвийн эсэхийг шалгах хэрэгтэй гэж бодож үзсэн үү?
Үён: Тэгэх шаардлагагүй. Чамайг бодох төдийд би задгай сансраас ч илүүг төсөөлдөг, тархи минь хэтэрхий сайн ажиллаж байгаа!
Үён жуумалзан хэлэх ба нүд нь дэггүй гэгч нь анивчиж аальгүй харц шидлэхэд Сан дэмий л гүн санаашрах аж.
Сан: Зүгээр л бууж өгсөн нь дээр юм байна. Илжиг угаасаа зөрүүд амьтан. Хэчнээн хэлсэн ч өөрийгөө морь гэх тэнэг шүү дээ.
Үён: Тэгвэл би чамайг үнсэж болох уу?
Сан: Юу я-
Үён Санд үгээ дуусгах боломжийг үл олгон огцом босч хүрэмнийх нь захнаас зууран өөртөө татав. Хурц сүрчигний үнэр савангын зөөлөн үнэртэй нийлж тэдний халуун амьсгал хацар шүргэн илбэнэ.
" Миний мэдэхийн чи сүрчиг огт хэрэглэдэггүй. Ойрд яагаад үнэр чинь улам хурц болоод байгаа юм? "
Үён үнсэлт дундаа ярих нь Саны уруулыг хөнгөн гижигдэж хачин жигтэй мэдрэмжийг зүрх рүү нь шахна.
YOU ARE READING
Morte Tranquilla2: Perdita Moderna
RomanceТэр нуур байхад би түүнд хоргодсон хун байв ...