29

641 104 14
                                    

" Хэрвээ би энд үлдвэл яг л тань шиг баяны боол болж амьдарна. Дахиж ийм жүжиг тоглож амьдрахгүй! Дургүй хүүхэдтэйгээ найзлаж дургүй спортоороо хичээллэж дургүй хичээлдээ хичээж дургүй зүйлээ мөрөөдөхгүй! "

Хоёр давхар тансаг хаусны дотор хүүхдийн цээлхэн хоолой гомдолтой хэр нь шийдэмгий дуулдаж удалгүй тас хийх чимээ энэ бүхнийг үгүй хийв.

" Дахиж өөдөөс минь өрвөлзөх юм бол миний гэрээс зайлаарай! "

Дунд эргэм насны эрийн захирангуй дуу хадахад цээлхэн хоолойн балчир эзэн зөрүүдлэн орилно.

" Харж л байгаарай, миний нэр дэлхийн тайзанд улсын далбаа шиг томоор намирна. Яг Чүэ Сан шиг гялалзана, хараарай! "

Хүү өөрийн жижигхэн биенд таарсан ганц үүргэвчээ үүрэн эцгээ мөрлөж гарав. Тэгээд хэзээ ч эргэж ирээгүй юм.

" Энэ хүртэл ирээд, одоо ч намайг үзэн яддаг уу? "

Жимин гэнэтийн зочныхоо өөдөөс муухан инээмсэглэж асуувал Жонгүг алсын тэртээх дурсамжаасаа эргэн ирэв. Хаалга саван гарсан тэр хүү үнэхээр л дэлхийн тайзанд гялалзаад харвасан билээ. Sans Fin түүний аврал бас сүйрэл байсан юм.

" Үзэн яддаг болохоор харахаар ирсэн юм. Тэгээд харамсчихлаа "

Жонгүг газар ширтэн ярих ба харцаа өргөж үл зүрхэлнэ. Харахад л өр өвдөм түүний зовлон шаналал одоо ч нүдэнд нь тодхон байсан нь Жонгүгын гэмшлийг хоолойгоо боомилоход хүргэж байсан юм.

" Би тийм ч муу биш байгаа болохоор уу? "

Жимин инээн асуугаад " Гэсэн ч би урьдных шигээ биш болсон. Цагаанд нэвчсэн хар өнгө буцаж цайрахгүй шүү дээ " гэхэд Жонгүг толгой сэгсрэн сая л түүн рүү харав.

" Чи хэзээ ч цагаан байгаагүй шүү дээ. Чи бол жинхэнэ хар хун байсан. Бас байсаар ч байгаа. Тэнгэр дэхь мянган одноос нэг нь унахад дутлаа гэж сар мэгшихгүй. Тэр унасан од эргээд ирэхийг мэдэж байгаа. Тиймээс л чи энд байна, театрт. "  гэх ба санаа алдан уруулаа хазалж хэсэг зогсов. Тэд нэгнийхээ амьсгалыг сонсож үе үехэн санаашрах авиагаар хэн хэн нь бодолд дарагдсаныг мэдэрч байлаа.

" Би 10 настай байхдаа гэрээсээ явсан. Өлсөж үзээгүй, даарч сураагүй надад амьдрал амархан санагдсан болохоор дураараа өссөн авираараа би аавдаа аархаж гараад 16 жил болсон байна. "

Жонгүг өнгөрсөн цаг хугацааныхаа хэлхээсээр тэгнэн хэсүүчилж байгаа бололтой бодолд дарагдаж хөмсгөө зангиджээ. Жимин түүний харцнаас ширхэг сэвхийг ч үлдээлгүй ажна.

Morte Tranquilla2: Perdita ModernaWhere stories live. Discover now