Итали улс, Ром хот.Ром хотын цээжинд сувд шиг гялалзсан Ватиканы өргөн чөлөөнд хөл хөдөлгөөн их байх аж. Удаан хүлээлгэсэн Pas de cellule театрын тоглолт эхлэхэд бэлэн болж үзэгчид суудлаа эзлэхээр оочирлох нь зөвхөн ах дүү бурхадын тогтоож чадах амжилт байлаа.
Ким Тэхён Perle di lusso-д эргэн ирсэнээс хойших анхны тоглолт тул хүн бүрт өндөр хүлээлт үүсч дэлхийн сонгодог урлагийн салбар болон хөгжмийн шүүмжлэгчид уг тоглолтод гойд анхаарч байв." Сандарч байна уу? "
Сокжин дун цагаан хийлийг ширтэн зогсох залуу дээр ирэн асуув. Тэсч ядан хүлээсэн хамтрал одоо тайзан дээр гэхэд Сокжин туйлын их догдлох ажээ.
Тэхён: Анх удаа тайзан дээр гарсан үеэ саначихлаа
Сокжин: Тэр үеийн Ким Тэхён үнэхээр гэнэн байсан сан. Сандруу хэр нь сэтгэл хөдлөл дүүрэн.
Тэхён: Одоо ямар болж?
Сокжин: Илүү төлөвшсөн. Үнэндээ чамайг нэвт мэддэг байсан үе минь саяхан. Гэвч одоо сэтгэлд чинь юу болж байгааг, юу мэдэрч байгааг бас юу мөрөөддөг болсныг чинь ч мэдэх юм алга.
Сокжин толинд тусах Тэхёны харцтай тулгаран " Хүүхэд том болчхоор дотоод хүн нь уншигдахаа байчих юм " хэмээн мишээв.
" Би үүнийг Чимчимд зориулж хийлгэсэн юм. Түүнийг ирэхэд энэ хийлийг тоглоно гэх мөрөөдөл тэр үеийн надад байсан. "
Сокжиныг ирэх хүртэл харж зогссон дун цагаан хийл рүү заан хэлэх бөгөөд " Зориулсан эзэн нь ирэхгүй удахаар хөгжим хүртэл хөгөө алддаг. Би цөхөрч байна ах аа " гэхэд түүний нүдэнд нулимс дүүрч хоолой нь зангирах нь тэр.
Сокжин: Чи түүнийг 17 жил хүлээсэн. Тэр үеийг бодвол чи түүнд гараа өргөөд хүрэх хэмжээнд ойрхон байгаа. Яагаад дахиад 5 жил эсвэл 10 жил хүлээж чадахгүй гэж?
Тэхён: 17 жилийн туршид хүлээхдээ би Чимчимийг мөрөөдөж байсан. 17 жилийн дараа би Пак Жиминыг мөрөөдсөн. Чимчим болон Пак Жимины хооронд миний хүрч чадахгүй 3 метрийн зай байгаа. Таны хэлсэн шиг ийм ойрын боловч миний мэдэх тийм холын зай.
Сокжин: Тэгээд яая гэж бодож байна?
Тэхён: Хүлээхгүй байхаар шийдсэн.
Тэхён зангиагаа янзлан эргэж хараад ширээн дээр байх дун цагаан хийлийн чавхдасыг хуруугаараа илбэн " бас найдахгүй байхаар. " гэж хэлэхдээ тийм гэхийн аргагүй гунигтайгаар мишээв.
YOU ARE READING
Morte Tranquilla2: Perdita Moderna
RomanceТэр нуур байхад би түүнд хоргодсон хун байв ...