12

665 107 25
                                    

Солонгос улс, Сөүл хот.

Хүн ямар зөрүүд ухамсартайг мэдэх үү? Тэд яавал өвдөхөө мэддэг ч хийсээр байдаг, яг л ховсдуулчихсан юм шиг үр дүнг нь мэддэг ч хийдэг.

Тэд!

Даарахаа мэдсээр байж цасаар тоглож норохоо мэдсээр байж бороонд гүйхийг хүсдэг.

Шархлахаа мэдэх ч дурлаж үгүйлэхээ мэдэх ч дурсдаг. Өвдөхөө ойлгосон ч хайрлаж хагацахаа ухаарсан ч хамт үлддэг.

Тархи эрүүлээр сэтгэж зүрх буруугаар хайрладаг болохоор үнэний өмнө нүүр бууруулж худлаар гол зогоодог.

Тэд!

Сонсоход зүрх өвтгөдөг дуу байдгийг мэддэг.

Бодоход хоолой зурдаг дурсамж байдгийг мэддэг.

Хэлэхэд нулимс дүүргэдэг нэр байдгийг мэддэг.

Хүлээхэд сэтгэл сөхөрдөг хайр байдгийг мэддэг.

Тэд мэддэг. Мэддэг мөртлөө хийсээр байдаг. Дахин давтан дурсаж дахин дахин хүлээдэг. Дахиад нэг уучилж дахин хоёр гомддог. Хүмүүс тийм зөрүүдээр ингэж хайрладаг юм, нэгнээ.

Намар ирлээ, навч унана даа гэхэд навч унахад намар ирдэг юм гэнэ. Хавар ирчихлээ, мөчир нахиалах нь ээ гэхэд нахиа ургахад хавар ирдэг ээ гэнэ. Тийм тэрсхэн мөртлөө өөр хоёр ертөнц эсрэг цэнэгтэй соронз шиг нэгэндээ татагддаг. Хүн, хайр хоёр тийм хачин.

Нар гийсэн ч бүүдгэр сэтгэлийг гэрэлтүүлэхээ больсон бас нэгэн өглөө. Тэхён урьдын адил буудлын том орон дээр суугаагаараа хонож утсанд нь ирэх дуут зурвасаар цочин сэрэв.

" Жимин сэхээнд хэвтсэн "

Гуравхан үг гунигаа дийлэхээсээ өнгөрсөн зүрхийг цочроож зовхио чадан ядан даах нүдийг огцом нээв. Тэгээд зогссон зүрх нь буцан цохилсон юм шиг тэнхээ мэдэн дэлсэх цээжээ чангаар нүдлээ. Айдасдаа хахав уу гэлтэй хоолойгоо өвдтөл ханиаж тийм сандруу хэвээр орноосоо босон бүдчинэ. Сандарсандаа гартаа атгасан утсаа хайж гутлаа ч өмсөх завгүй гарч гүйн яаж гэдгийг ойлгомгүй хурдаар эмнэлгийн гадна ирсэн байлаа.

" Өвчтөн ухаан ороогүй байгаа. Чанга дуудах болон сэгсчиж болохгүй! "

Сувилагч бүсгүйн үгийг үл хайхран түүний ард тайван нойрсох амрагтаа хүрэх гэж яарна. Тэгээд дэргэд нь ирэхэд түүний бүлээн амьсгал үл сонсогдож амьсгалын аппаратны дийд гэх дуу л түгшүүртэй дуулдаж байв.

Morte Tranquilla2: Perdita ModernaWhere stories live. Discover now