Дундуур орхисон дарс шиг, дутуу бичсэн шүлэг шиг, дуусгаж амжаагүй ном шиг тэр нэгэн.Зүүдэлж гүйцээгүй зүүд шиг, дурсаж ханаагүй дурсамж шиг, зурж дуусгаагүй зураг шиг тэр нэгэн.
Хараад би ханадаггүй болохоор дутуудаж тэр минь дундуур санагддаг. Хайрлаад би хангалтгүй болохоор хамгаа шавхаад ч хоосон мэдрэгддэг. Тэнгэр бол од шиг, далай бол ус шиг, уул бол модод шиг би түүнийг дүүргэж хайрлахыг хүснэ.
Дэргэд нь түшиж бүжээгүй юм бол доор нь ивэх нуур болох сон. Гараас нь атгаж дүүлээгүй юм бол үсийг нь илбэх салхи болох сон.
Зүгээр л би чамд ойр байх сан ...
Үён толинд өөрийгөө удтал харж зогсов. Харж дассан дүр төрх нь одоо ч дотрыг нь чичсэн хэвээр.
Театр бас балет. Түүний хэзээ ч мөрөөдөөгүй ертөнц. Гэтэл тэнд Сан гэх хүсэл тэмүүлэл шиг нэгэн хясаан доторх сувд шиг гэрэлтэж байхад Үён нүдээ аниад зөрж чадаагүй. Одоо тэр гартаа атгасан фаунтыгаа түүний төлөө өмсөөд бүжиглэх болно.
Өлмийгөө өргөж нэг хөл дээрээ тэнцвэрээ олон зогсов. Гараа дээш өргөхөд хурууных нь үзүүр дээр нар гэрэлтэм өндөр. Бүтэн эргэж хөнгөн үсрэх нь тун чадварлаг бөгөөд хэт уян налархай бие нь нумын утас шиг сунаж агшина. Харц нь үг бүрээ нүдэндээ өчиж тас жимийсэн уруул нь аажмаар суларч амьсгалаа үлээх нь гуниг болоод харууслыг төгс илэрхийлж байлаа.
" Санасаныг бодоход сайн бэлджээ."
Ашино зангидсан хөмсгөө суллан эрүүгээ эмрэх бөгөөд тэрээр анх удаа Жон Үёнаас жинхэнэ хунгийн сүүдрийг олж харсан юм. Тэгээд гайхсан. Юу түүнийг тэгтэл нь өөрчилсөнийг, тэр яаж хөнгөн хуймгай ханддаг балетдаа чин сэтгэл гаргаж чадсаныг, тэр хэрхэн Альбертог өөрөө бүтээснийг нь гайхаж бас бахархав.
" Харамсалтай нь хамгийн сайнаараа л энэ болов уу "
Чүэ Сан хэзээ орж ирсэн нь мэдэгдэхгүй үүдэнд зогсож байх бөгөөд түүний сүр жавхлант алхаа, эрхэмсэг харцны өмнө жүжигчид бөхийж бас биширч байлаа. Ашино түүнийг харсандаа баярлан тэвэрч авах бол Үён түүн рүү ядарсан нүдээ тогтоон тавласан үгсэд нь шархалж зогсоно.
" Хэлж мэдэхгүй юм даа Сан минь. Үён эхэндээ миний уур, тэвчээр хоёрыг дээд цэгт нь барсан. Гэтэл өнөөдөр миний өмнө нь огт уулзаж байгаагүй Жон Үёныг гаргаад ирэх юм. Би түүнийг энэнээс илүүг хийж чадна гэдэгт багахан итгэл тээж л байна шүү "
YOU ARE READING
Morte Tranquilla2: Perdita Moderna
RomanceТэр нуур байхад би түүнд хоргодсон хун байв ...