18

636 96 4
                                    

Япон улс, Токио хот

Тамхины утаа уруул даван ууршиж улаан цог саарал үнсээ үднэ. Үүр хаяарч бүрэнхий дэлхий бүүдгэр болон тодроход хот нойрноосоо сая л өндийж харагдлаа.

" Унтахгүй юм уу? "

Ёсан тамхи салаавчлах залуугаас асуух ба тэр дөнгөж л сэрсэн учраас нүд нь ч гүйцэд нээгдээгүйн дээр дуу нь нэлээд нойрмог сонсогдоно.

" Сантай яаж танилцсан юм? "

Үён өндөр байрны тагтнаас доош тонгойн ширтэхдээ асуух ба дугуй унан зөрөх ганц хоёр хүмүүсийг ажиглана.

" Тэр алдартан шүү дээ. Харин би үзэгч. Тэгээд яаж танилцсан нь ойлгомжтой биз дээ. "

Ёсан Үёны уруулнаас зуусан тамхийг нь шүүрэхдээ хэлэх бөгөөд тамхины ишийг амандаа зуусан даруйдаа ханиалгаж орхив.

Ёсан: Новш гэж юу нь сайхан болоод татдаг байна аа!

Үён: Эхэндээ тэгдэг л дээ, дараа нь сэтгэл хамаагүй дээрддэг болчихдог юм. Сан ч бас татдаг байсан.

Ёсан: Мэднэ ээ, тэгээд би гаргасан юм.

Ёсан өөрөөрөө бахархан хэлэхэд Үён түүн рүү гайхан харав. Хэдэнтээ оролдоод дийлээгүй түүний хүслийг Ёсан биелүүлчихсэн гэхээр ... тэд үнэхээр л үерхдэг юм байх даа?!

Ёсан: Ингэж харах хэрэггүй ээ. Саны зөрүүд занг ганц л удаа ялж үзсэн минь тэр.

Үён: Сайн юм аа. Би түүнтэй танилцсан арав гаран жилд нэг ч удаа ялж байгаагүй юм байна.

Үён үл ялиг инээх аядан хэлчхээд үүр цайх тэнгэрийн зүгт харцаа бэлчээв. Ягааран харагдах үүлс удаанаар хөвж моддын исгэрээ, чийгийн үнэр сэтгэл хөнгөлнө. Зүрхний хаа нэгтээ чангахан хөндүүрлэх өвдөлт бүдэгхэн цохилж сэтгэлээс хальсан зовнил шөнөжин түүнийг зовоосон ч одоо арай дээрдэх шиг. Хааяа юмс харагдах төдий төрхөөрөө тайтгарал авчрах юм.

Үён: Ирж авсанд баярлалаа.

Ёсан: Зүгээр дээ, харин ч эртхэн дуудах байсан юм. Хөлөө ийм болтол алхаад ... шархаа цэвэрлүүлээрэй.

Ёсан Үёны шалбарч устсан хөл рүү харан хэлэх ба өмнө нь боолгосон шарх нь ч гүйцэд аниагүй тав тогтсоныг ажиглав.

Ёсан: Бүжигчин хүнд хөл чухал байтал чи үүндээ их гамгүй юм аа

Үён: Энэ юу ч биш, шалбархай л төдий.

Morte Tranquilla2: Perdita ModernaWhere stories live. Discover now