28

607 115 16
                                    


Бүх зүйлд сүүдэр байдаг. Үгэнд хүртэл. Зүрхэнд, сэтгэлд, бодол дотор ч. Сүүдэр яг л харын эсрэг цагаан, гэрлийн эсрэг харанхуй, нарны эсрэг сар шиг зүйл.

Хайрын гэрэлтэй тал нь амьдарч байгаагаа мэдрэх бол сүүдэртэй тал нь хоргодох юм.

Сан амьдралынхаа туршид тайзыг хайрлаж балетыг нандигнаж ирсэнээс биш хэзээ ч хэн нэгэнд хоргодох хэмжээний дасаж дурлах нь битгий хэл анхны харцаар ч сэтгэл алдарч үзээгүй. Жон Үёныг хайрладагаа ч хүлээн зөвшөөрөхөд түүнд хугацаа маш их шаардагдсан. Тэр зүрхээ эсэргүүцэж өөрийгөө барихыг хичээсэн ч эцэст нь одоо зөвхөн түүнийг л хүсдэг.

" Жизель бол адажиог чухалчилдаг жүжиг. Тиймээс пас де де, гран па хэсгийг эхлээд сайтар давтацгаая."

Сан балетмейстр хийх эхний өдрөө шууд Жизелийн гол үзэгдлээс эхэлсэн ба түүнийг кордебалетын үзэгдлүүдийг алгассанд ихэнх жүжигчид сэтгэл дундуур байв. Учир нь адажио бол хоёр хүний бүжиг бөгөөд гол дүрүүд болох Жон Үён, Жон Суён нар л түүнтэй тулж ажиллах аж.

" Үён энд зогс. Миний зааварчилгааг сайн сонсоорой, би үгээ давтахгүй шүү "

Сан нам дуугаар төв царайлан хэлэхэд Үён жуумалзсаар босч ирэв. Тэрээр цэлгэр том толийг голлон зогсох үед Сан түүний дэргэд ирэн хоёр алхмын зайтай зогслоо.

" Пас де де-г эхлээд хийе. Биеийн жингээ зүүн хөлөн дээрээ төвлөрүүл. Тэгээд зүүн гараа зүүн тийш тэгш хэмд өргөөд баруун талаа дээшлүүл. Ард чинь хос чинь байгааг төсөөлөөд биеэ суллаарай "

Үён Саны зааварчилгааг сонссоны дараа хөмсгөө бага зэрэг атируулав. Тэр түүнийг ард нь зогсож биеэр үзүүлнэ гэж бодсон ч Сан байрнаасаа огт хөдлөхгүйгээр зөвхөн үгээрээ маш тодорхой зааварчилгаа өгч байлаа. Харц нь түүний хөлийн үзүүрээс толгойн орой хүртэл, биеийнх нь инч бүрийг тасралтгүй ажиглах ч энэ зөвхөн балетмейстрийн үүргээр буруу байрлалуудыг нь засах л зорилготой чухалчилсан харц байсанд Үён гонсойв. Тэр бодохдоо түүнийг бүх л бэлтгэлийн турш өөртэй нь сээтэгнэнэ гэж бодсон ч бодит байдал дэндүү хүйтэн байсан юм.

" Жон Үён юугаа бодоод байгаа юм, төвлөрөөч! "

Толины тусгалд өөрийг нь цоо ширтэн зогсох залууг Сан чанга дуугаар зандрах бөгөөд түүний нүүр улайж хөмсөг нь дундаа нийлэх хэмжээний зангирсан байхаас гадна түүний дүр төрх аймшигтай ширүүн байв.

Morte Tranquilla2: Perdita ModernaWhere stories live. Discover now