Япон улс, Токио хот
Улаан наран усанд уусаж бүрэнхий үдэш үнэгчлэн ирэв. Мэлтэлзэн давалгаалах далайн эрэгт хөөсрөн хунирах түрлэг элс даван буцахдаа нүцгэн хөлийн үзүүрийг үнсээд буцах нь таатай.
Сан нүдээ анин салхины исгэрээнд далайн ус цалгихыг таалан сонсож Үёны зөөлөн үнэр хамрыг нь илбэн сэнгэнэхийг мэдрэн мишээнэ. Нар жаргахыг харахыг хүсэхдээ ганцаараа байхыг хичээсэн ч тэр хэзээ ч Жон Үёны зөрүүд бөгөөд дураараа занг дийлж байгаагүй юм.
" Гутлаа тайлахгүй юм уу? Элс их дулаахан байна "
Үён түүн рүү харан хэлэхэд Сан толгой сэгсрэн " Ус хүйтэн байгаа. Би даарахыг үзэн яддаг " гэвэл Үён толгой дохисон ч дэггүй инээд тодруулна. Тэрээр босч далайн зүг гүйх бөгөөд малгайндаа ус дүүргэн Саны улаан нүүр рүү цацаж орхих нь тэр. Тэгээд чанга хөхрөн инээж түүнээс зугтан гүйхэд Сан нүүрээ шувтарч араас нь босон хөөх нь тэр.
Үён: Намайг барьвал шагналтай шүү! Би чамд өөрийгөө бүхэлд нь өгнө!
Сан: Чамаар яадаг юм! Харин ч барьж аваад далайд шиднэ гэж мэд!
Үён: Биднийг хийхэд далай хэтэрхий гүн биш үү? Аврагчид биднийг нүцгэн олоосой гэж хүсэхгүй л байна шүү!
Сан: Бохир аманд чинь хавч ороод хэлийг чинь тасдчихаасай билээ!
Тэд хөөцөлдөн гүйсээр байх ба Үён үе үе эргэн харж Сан өөр рүү нь гүйхдээ хэчнээн сайхан харагдахыг гайхна. Түүний нойтон үс, багахан норсон нимгэн цамц нь биенд нь наалдсан байх нь, мөн тэр түүн рүү гүйхдээ инээмсэглэх нь түүнийг гайхширч зүрх нь цээжиндээ булгилан дэвхцэхэд хүргэж байв.
Харж байгаагүй зураглал. Тэр түүнтэй тоглож, түүн рүү мишээх нь. Түүнийг барьж аваад торгомсог элсэн дээр даран хэвтэх нь, нүдээрээ хавирган сар шиг инээх нь, гар нь түүний цамцан доогуур орж бэлхүүсийг нь илэх нь. Тэгээд дэггүй гэгч нь түүнийг гижигдэх нь.
" Больё, би үхлээ шдээ "
Үён тийчлэн хэлэх ч Сан түүнийг гижигдэхээ үл зогсоон нулимсаа гартал инээх түүний дүрийг тогтоон үлдэх гэсэндээ нүд салгалгүй харж байлаа.
" Тэгвэл ингэх нь чамд таалагдаж болох юм! "
Сан гэнэт л жуумалзан түүнийг хоёр гар дээрээ өргөж авав. Үён түүн рүү аальгүйтэн инээж гараараа норсон цамцных нь гаднаас цээжийг илбэнэ. Гэвч Сан түүнийг далай руу шидэж орхиход тэрээр чанга орилон багагүй хэмжээний давстай усыг залгиж орхих нь тэр.
YOU ARE READING
Morte Tranquilla2: Perdita Moderna
RomanceТэр нуур байхад би түүнд хоргодсон хун байв ...