13

668 97 12
                                    

Япон улс, Токио хот.

Өлмий доор амьдрал үргэлжилж алга дарам ч зайгүй шахалцан холхих хүмүүсийн зураглал нүдний өмнө киноны хуурцаг шиг зурагдан өнгөрнө. Бүлээн салхи сэвэлзэн үсний ширхэг бүрийг хойш илбэн үлээж өнгө өнгөөр анивчих гэрлийн хурц цацрагуудад нулимс гялтагнан урсаж байв. Үён дээврийн хашлага дээр суун хөл доор нь амьсгалах хотыг ажин гартаа атгасан архиа хөнтөрч дахин нэг шилийг хоосолж орхижээ. Шөнийн цэнгээний газраас гарахдаа мөрлөж өнгөрсөн залуусаас болж нүүр нь дахиад багагүй шалбарсан ч сэтгэлийн шарханд идэгдэж дууссан өвдөлтийн дэргэд тэдгээр хорсох мэдрэмж юу ч биш нь мэдээж. Гэвч цээжинд үерлэсэн нулимс нүднээс халин шарх хөндөх нь ор мөргүй өвдөлт ч бас биш юм.

" Халуун байна, бачимдаж үхэх нь! "

Үён үглэн гадуурх цамцаа тайлж шидсэн ч сэтгэл нь ханаагүй тул майкаа ч бас тайлав. Тэгсэн ч халууцсаар байсанд тор дүүрэн архинаасаа нэгийг авч толгой дээрээ асгаж орхив. Нойтон бие салхинд хатан сэрүү даахад сая л мишээх аядсан ч хоолойд юу ч юм тулж ямар нэг зүйлийг дотроосоо гаргаж хаяхгүй л бол бачуурч үхэх нь энүүхэнд. Яаж ч үл тоохыг хичээсэн зүрх шахагдах цусанд гомдол амтагдаад болсонгүйд тэрээр цээжээ цохиж эхлэв. Байж сууж чадахгүй байсан юм, тэвчээр дуусч бүхнийг орхиод зугтмаар, бүр үхмээр санагдах ажээ.

" Дэндүү эрт учирчхаж. Дэндүү эрт учирсан болохоор түүнгүй би амьдарч чадахгүй болтлоо солиорчхож. Дэргэд тэр үгүй өдрүүд гэж нэгээхэн ч үгүй. Тийм л болохоор амьсгалах агаараа алдаж байгаа юм шиг би түүнээр дутахаас айх юм.

Гашуун дарсны өмнө хэдэн удаа би түүнд бууж өгч бас буцан тэмцэв. Гашуун нулимсныхаа өмнө би хэдэн удаа гомдож бас уучлав. Намайг ганцаардуулж бас өвтгөх мөртлөө инээмсэглүүлж өгдөг түүний өмнө хэчнээн удаа би өвдөг сөхөрсөн юм бэ? "

Бодлоо чагнах тусам өөрийгөө өрөвдөж түүнээс бусад нь тэр нэгэнд дураараа хүрэхийг харааж зүхнэ. Тэр түүнд л зөвшөөрөхгүй мөртлөө түүнээс бусдад өөрийгөө өгөх нь голыг нь зүсэж өвтгөнө. Үён зүрхнийхээ цохилт бүрээс гомдол мэдрэхдээ тэвчээрээ алдаж чихэнд нь зоогдсон үг бүрийн өргөсөөр өөрийгөө үзэн ядав.

" ЧҮЭ САН! "

Тээр доор руу тэртээх дээрээс орилж хоолойгоо хорстол, дотроо уужиртал, ухаанаа алдан хашхична.

" ЯАГААД ЧИ НАМАЙГ ХАЙРЛААГҮЙ ЮМ БЭ? ЯАГААД ЧИ НАДАД ДУРЛААГҮЙ ЮМ БЭ? ЯАГААД ЧИ НАДАД ДУРГҮЙ ЮМ БЭ? ЯАГААД, яагаад би дэргэд чинь байж болохгүй юм бэ? "

Morte Tranquilla2: Perdita ModernaWhere stories live. Discover now