Австрали улс, Хойд Австрали, Перт хот. / 2010 он /
Хунт голын хөвөөнөөс шувууд нисч ховорхон тохиодог хар хунгийн учрал хормын төдийд хоосрон сарнив. Харц нь голын зүгт, шувуудын бүжигт тогтсон хэр нь ухаан санаа нь Хунт голоос, Перт хотоос магадгүй бүр дэлхийгээс ч холд одсон хүү одоо зөвхөн эзгүй голын урсгалыг тольдож буйгаа анзаараагүй нь лав. Хэдийн нисч одсон шувууд, хажууд нь исгэрэх салхи, чихэнд нь дуулдах усны царгиа бүр хүмүүсийн шуугиан ч түүнийг бодит байдалд авчирсангүй.
: Are you okay?
Намуухан бас чихэрлэг дууг сонссон хүү цочис хийн дэлхийд байгаагүй оюун ухаанаа эргүүлж авав. Толгойгоо аажуу эргүүлэн арагш харахад өндрөөрөө түүнтэй ойролцоо ази хөвгүүн түүн рүү мишээж байх аж.
: You look sad. Do you want to speak with me?
Харахад л Солонгос гэдэг нь илт хүүг хаа нэг газарт харж байсан шиг санагдахад тэр чухам хэзээ, хаана гэдгээ дурсамж дундаасаа эрэн хайв. Тэгээд олов бололтой инээх аядаад буцан голын зүг харцаа тогтоовол түрүүнээс хойших асуулт бүртээ нэг ч хариулт аваагүй үл таних хүү дагзаа маажсаар дэргэд нь очиж суув.
: Have we met before?
: Магадгүй!
Хүү сая л ам нээх ба төрөлх хэлээрээ хариулсанд өнөөх хүү түүн рүү бүлтийн харав.
: Тийм байх нь ээ, даан ч харж байсан санагдаад байсан юм. Энд Солонгос хүнтэй таарна гэж бодож байсангүй шүү
Хүүгийн нүд гэрэлтэн цовоо дуу нь чихэнд цуурай адил цангинах ба тэрээр гараа сунган " Намайг Жон Үён гэдэг. Харин чамайг? " хэмээн дүрлэгэр дугуй нүдээрээ мишээн асуув.
: Хүндэт балеринад миний нэр хамаагүй байх. Чи бэлтгэлээ хийж байх ёстой байж энд сэлгүүцэж болж байгаа юм уу?
Хунгаа үдсэн нуурын хөвөөнөөс тогтсон харцаа салгаад тайлж тавьсан гутлаа өмсөхөөр өндийхөд нь хавдаж улайсан хөлнийх нь шархаар түүнийг балетаар хичээллэдгийг нь Үён ойлгов.
Үён: Намайг гол дүр авсаныг мэдэж байгааг бодоход чи манай театрын жүжигчин бололтой.
: Тийм болохоор аавынхаа нүүрээр жүжиг бүрийн гол дүрийг шударга бусаар авдагаа битгий ийм илт байлга. Энэ хүртэл дэмий тэнэхийг чинь харахаар цэвэр хичээл зүтгэл минь үнэгүйдээд байна!
Хүү тоос тогтсон өмдөө гөвөн хэлээд зөрж одоход Үён түүний араас дуугүй ширтсээр хоцров.
YOU ARE READING
Morte Tranquilla2: Perdita Moderna
RomanceТэр нуур байхад би түүнд хоргодсон хун байв ...