Түнэр харанхуйд лааны гэрэл улалзан хананд туссан сүүдэрт галзуу хөгжимчний дүрс сүүмэлзэнэ. Нэгэн зэрэг чанга хангинаж дараа нь урсгал усны давалгаа шиг ээлж дараалан эрчтэй дуугарч даралт бүр нь нэгэндээ уусан сэтгэл түгшим ая хэнгэрэг дэлсэнэ. Төгөлдөр хуурын даралт чанга бас бүдүүн. Хүчтэй мөн аймшигтай. Сонсох төдийд зүрх дэлсэж нот бүр нь уур хилэнг мэдрүүлж байлаа.
" Түүнийг ав л даа. Гэхдээ чиний чансаа намайг барах юм уу? "
Жуумалзсан инээд, бассан харц, дургүй хүргэм дуу хоолой Юнуг хором ч зүгээр суулгасангүй.
" Миний хурууны үзүүрээр л хөдөлдөг утсан хүүхэлдэйд дурлачихдаг! "
Сан мөрөө чичиргэн үнэнээсээ инээд алдсанаа түүн рүү өрөвдөлтэй гэгч нь ширтэн " Азгүй амьтан! " гэх тэр зураглал Юнуг байж суухын эцэсгүй болгож төгөлдөр хуурынхаа хар цагаан товчнуудыг мулт татах нь холгүй хилэгнэхэд хүргэх аж.
" Би бол Чүэ Сан. Нэр минь л гэхэд хэдэн триллионаар тоологдоно. "
Сан гараа өмднийхөө халаасанд хийн түүнийг удаан гэгч нь тойрон алхана.
" Гэхдээ чамд миний бренд үзүүлэлт хамаагүй байх л даа. Тоогоод чи л шархлана. "
Мөрөн дээр нь хэд товшин өрөвдөнгүй хэлээд " Жон Юну гэсэн үү? Жон овогтнууд угаасаа азгүй байх ордонд төрчихсөн байдаг бололтой. Чи хүсвэл би Жон Үёнд чамайг санал болгож болно шүү " гэх ба урд нь гарч зогсоод нүд рүү нь духаараа ширтэв. Тэгээд нам гэгч нь дуугаар басан шивнэлээ.
" Надаас гуй! " ...
Тэдний хэсэгхэн уулзалт хэзээ ч арилахааргүй үзэн ядалтыг авчирч тэрээр одоо хором ч тайван байх аргагүй байлаа. Анх удаа өөрийгөө маш өчүүхнээр мэдэрсэн нь тэр юм.
" Чи хэн юм бэ Жон Юну? Чи түүнтэй харьцуулагдах нь бүү хэл хажууд нь амьсгалах ч эрхгүй дорд амьтан шүү дээ. Саяхан л чи миний найз байлаа. Илүүг хүсээд чи надад хэн ч биш болсон! "
Жон Үёны хутга шиг үгс тэр цаг мөчдөө шархлаад мартаж болохоор байсан. Үён угаас галзуурчихсан хүн. Үнэнийг худлаас, бодитыг хуурмагаас ялгаж чадахгүй байгаа. Магадгүй Чүэ Саныг гэх хайр ч байхгүй. Юну энэ бодолдоо итгэдэг байв. Гэвч тэрээр Чүэ Сантай нүүр тулсаны дараа үзэн ядмаар эрхэмсэг бөгөөд зэвүү хүргэм бардамнал, дотор шатам доромжлолыг сонсоод бодсон, би үнэхээр хэн юм бэ?!
YOU ARE READING
Morte Tranquilla2: Perdita Moderna
RomanceТэр нуур байхад би түүнд хоргодсон хун байв ...