Япон улс, Токио хот.
Сэвшээ салхины исгэрээ далайн давалгааны чимээтэй хоршиж сэтгэлийн гунигт хөг болон эгшиглэнэ. Сар гэрэлтүүлж дийлээгүй түнэр хар далай ширтэх тусам тэртээ гүндээ дуудаж хэлгүй атлаа түүний чимээ сэтгэл зүрхтэй ярилцах мэт харцаа салгаж чадамгүйгээр ховсдох аж.
Сан нойтон элсний ширхэг бүрийг гарынхаа салаагаар урсган хөлийг нь үнсээд холдох хүйтэн түрлэгийг ширтэнэ. Хөл нь өмнөхөөсөө ч илүү турж эвгүй л гишгих юм бол хугарахаар болсон, цээж нь хүнд оргиж ходоодны шүүрс гашуун амтагдах нь ихэссэн. Тэр согтууруулах ундаа, морфин хэрэглэхээ больж чадахгүй байгаагаас хойш түүний бие өдөр өдрөөр бус цаг минутаар муудаж усгүй удсан ургамал шиг шим тэжээлээ алдан хатсаар байв. Тэгээд нүднээс гарах төрхөө толинд харахаас ч ой нь гутаж урсан өнгөрөх өдрүүдийг нэг л хэвийнээр даван туулна. Нэг ч эрүүл өдөргүйгээр, нэг ч баяр баясалгүйгээр нэг ч инээмсэглэл, энхрийлэлгүйгээр өнгөрөөж зугаа цэнгэл, хүүхнүүд бас мансуурлаар ангаж цангасан мэт л байх аж.
" Чамайг хаа сайгүй хайлаа! "
Юунд ч юм бодолд дарагдан суух залуу дээр зочин ирж тэрээр сая л сэхээ авахдаа түүнийг ирсэнд ер талархсангүй.
" Өдөр бүр үдэшлэг хэсээд чиний сүйрсэн сэтгэлзүй дээрдэх юмуу тэгээд? "
Залуу нэлээд цухалдсан байх ба хөмсгөө зангидаж ширүүн дуугарах тэрээр ийм төрхөөрөө Саныг даан ч ухааруулж дийлээгүй юм.
Сан: Сүүдэр шиг л дагах юм. Тайван орхи гэж хэлсэн биз дээ!
Ёсан: Эцсийн эцэст чиний л төлөө энд байгаа шүү! Эндээс тэнд, нэгээс нөгөө рүү зугтаад чи юу хожих юм? Мөрөөдлөө алдах уу? Гэхдээ Комаки балетыг орхихыг бодоход чи хэдийн амиа хорлочихсон юм шив!
Сан: Чамтай анх уулзахдаа л үхчихсэн байсан юм, мэдээгүй юу?!
Ёсан: Чамайг хараал идэг!
Ёсан Саны дэргэд суухад хүйтэн элс доороос нь хайрахыг мэдэрч далайн түрлэг гутлыг нь даван цалгихыг хараад хүндхэн санаа алдав. Сан гутлаа тайлчихсан бас түүний өмд норсон харагдана. Үргэлжлүүлж ажиглахад тэр багагүй даарч үл ялиг чичирч байв. Нэлээд уусан бололтой нүд нь сүүмийж хацар нь улаа бутарна. Гэсэн ч эрүүл ухаанаар гүн бодолд дарагдан тунгалаг бор нүдээ хар далайгаас салгахгүй байх нь Ёсаныг эмзэглүүлж байлаа. Тэгээд Саныг найтаах үед бушуухан нимгэн хар савхиа тайлж түүнд нөмөргөв.
YOU ARE READING
Morte Tranquilla2: Perdita Moderna
RomanceТэр нуур байхад би түүнд хоргодсон хун байв ...